Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай үүргийн нислэгт хоолоор үйлчлэхгүй гэсэн хэр нь зөвхөн нэг нислэгийн хоолны зардалд 4.4 сая төгрөг тусгасан байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудал, тусгай үүргийн нислэгийн тийз, үнэ, тариф, махны хяналт шалгалт, АТҮТ үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлэх болон ломбардны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/803236733761854

ШӨХТГ-аас МИАТ компанийн үйлдэж буй тусгай үүргийн нислэгийн тийзний үнэтэй холбоотой гомдлын дагуу шалгалт хийжээ. Уг шалгалтын талаар тус газрын Өрсөлдөөн, бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас есдүгээр сарын хугацаанд МИАТ компани 11 чиглэлд 58 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 11,745 иргэнийг авчирсан байна. 

МИАТ компани нь шинэ чиглэлүүдэд шинэ үнэ тогтоосон. Тусгай үүргийн нислэгийн зардал нь өндөр гарч байгаа. Шалгалтаар нислэлийн шууд бус зардал буюу ном, хэвлэмэл материал, бизнес лоунж зэрэгт төсөв зарцуулж байна. Тухайлбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн шууд бус зардал буюу зар сурталчилгаанд 240 мянга, ном гарын авлагад 753 мянган, бизнес лоунжд 72 мянган төгрөг болон бусад 39 сая төгрөгийн зардлыг тусгаж байгаа нь нислэгийн нийт зардлын 16.3 хувийг эзэлж байна. 

Мөн МИАТ компаниас тусгай үүргийн бүх нислэгт хоол өгөхгүй байгаа гэсэн хэр нь хоолны зардал гэдэг мөнгийг тусгасан байгаа нь тогтоогдсон. Жишээ нь, Улаанбаатар - Сөүл чиглэлд нисэх багийн хоолны зардлаас гадна 4.4 сая төгрөгийг тусгасан байна.

Тиймээс ШӨХТГ-аас тусгай үүргийн нислэгийн бусад зардлыг бууруулснаар тийзний үнийг буулгах боломжтой гэж үзэж байна" гэлээ.