Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цогц үйлчилгээ бүхий Монголын анхны аппликэйшн "Toki"-г танилцуулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн "ICT Expo 2020" өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, технологийн шинэ шийдлүүдийг танилцуулж байгаа юм. Эдгээрээс онцлон "Юнител" группийн танилцуулж буй "Toki" аппликэйшний талаарх мэдээллийг хүргэе.

Өхөөрдөм шар дэгдээхэйг бэлгэдлээ болгосон уг аппликэйшн нь бүх төрлийн үйлчилгээг нэг дор багтааснаараа Монголдоо анхны цогц үйлчилгээний аппликэйшн болж байна. 

"Toki"-гоос ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Toki" аппликэйшнээс чатын бүх төрлийн үйлчилгээ авахаас гадна 10 мянга гаруй байгууллагын мэдээллийг нэг дороос харах, хана тааз өрөмдлөгийн үйлчилгээ, дуудлагын сувилагч, хүүхэд асрагч, жолооч зэрэг 19 төрлийн дуудлагын үйлчилгээнээс сонгон үйлчлүүлэх, онлайнаар дэлгүүр хэсэн хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, хоолоо ч хүргэлтээр захиалж болох юм.

Мөн шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх, англи хэлний хичээл үзэх, цаг агаар, агаарын чанарын мэдээллийг авч, ойролцоох зоогийн газар, үсчин, шатахуун түгээх газруудын байршлыг харах, кино, тоглолтын тасалбараа ч захиалах боломжтой.

Түүнчлэн "Toki"-г Юнителийн хэрэглэгчид аппликэйшныг дата төлбөргүйгээр ашиглана.

"Тoki" бүхээгт зочилсноор:

"ICT Expo" үзэсгэлэнгийн "Toki" аппликэйшнийг танилцуулах бүхээг нь долоон хэсгээс бүрдэх бөгөөд бүх талаараа шинэлэг байх болно. 

  • Toki танхимаас авч болох үйлчилгээний мэдээлэл болон Toki App-ийн мэдээлэл өгөх Information zone
  • Toki App-ийг бүрэн утгаар тест хийж, туршиж үзэх боломжтой Experience zone
  • Та Toki хэтэвч ашиглан Toki-ийн бараа бүтээгдэхүүнүүдээс 90-100 хувь хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх Toki shop
  • Toki app татан Toki page дээр лайк дарж, постыг олон нийтэд харуулах тохиргоотойгоор хуваалцсанаар кофе, ус, зайрмаг авах боломжтой Coffee corner
  • Тoki App татаад бүртгэлээ үүсгэн нэг найздаа урилга илгээсэн хэрэглэгч Human crane тоглох
  • Анхаарлаа төвлөрүүлэн бодлоороо бөмбөг удирддаг Mind wave тоглоомыг тоглох
  • Инстаграмдаа хийх хамгийн сонирхолтой зургаа авахуулах боломжтой Photo booth гэх хэсгүүдээр зочлон, дэлгэрэнгүй мэдээлэл, шинэлэг үйлчилгээг аваарай.
 
Гэрэл зургийг Mpa.mn