Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ санхүүгийн сахилга баттай болгох 9 алхам

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 8
Сурталчилгаа
 

Хүүхдээ хэрхэн мөнгөнд хайр гамтай, арвич хямгач болгож сургах вэ? Эцэг эх бүр үүнд битүүхэн санаа зовдог биз ээ. Зарим эцэг эх хэдийнэ хуримтлал үүсгэж, хүүхдэдээ наад захын мөнгөний соёл сургасан байдаг бол зарим нь тэр тухай бодлоо үйл хэрэг болгож амжаагүй, яах учраа олохгүй байдаг.

Мэргэжилтнүүдийн хэлснээр хүүхэд гурван настайгаасаа эхлэн мөнгөний талаарх наад захын ойлголттой болдог. Энэ үеэс эхлэн насан туршид нь хэвшил болбоос зохилтой санхүүгийн сахилга батыг суулгах хэрэгтэй аж.

Ирээдүйгээ бүтээхэд нь туслах нь асран халамжлахаас дутуугүй чухал билээ. Эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, сурч боловсрох, нийгмийн иргэн болж төлөвшихөд санхүүгийн байдал багагүй нөлөөтэй.

Та яг одоо хүүхдэдээ Ирээдүйн саятан хадгаламж нээж өгөөрэй. Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 10.1-10.31 хооронд Ирээдүйн саятан хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийсэн, эсвэл мөн дүнгээр шинээр хадгаламж нээвэл хүүхдийн наснаас хамааран Тэмүүлэл болон Candy картыг эхний жилийн хураамжгүй бэлэглэж байгаа шүү.

  1. Хүсэл ба хэрэгцээ
 

Хүсэл хэрэгцээний ялгааг ойлгуулах нь санхүүгийн сахилга бат суулгах хамгийн чухал алхам. Дэлгүүрт хамт явж байхдаа тайлбарлаж хэлж өгч болох юм. Тухайлбал, шоколадтай сүү авахыг хүсэж байгаа ч энгийн сүү авах нь илүү хэрэгтэй гэдгийг хэлэх. Ингэхдээ сүү уух нь биед хэр ашигтайг давхар тайлбарлаж болно. Энэ нь шоколадтай сүү, амтлаг бүтээгдэхүүн бүү хэрэглэ гэсэн үг биш, харин хэрэгцээ хүслээс чухал гэдгийг харуулах жишээ болох учиртай.

  1. Халаасны мөнгө тогтмол битгий өг
 

Хүүхэд ч гэсэн байнга тодорхой хэмжээний мөнгөтэй явах хэрэгтэй нь мэдээж. Гэвч өдөр болгон тогтсон хэмжээний мөнгө өгснөөр тэр мөнгийг өдөрт нь хэрэглэж дуусгах ёстой гэх далд мессежийг өгдөг. Халаасны мөнгийг яг юунд зарцуулсан, үлдсэн, эсэхийг нь лавлаж байж олгох хэрэгтэй. Хүүхэд том болоод яг л хэвшсэнээрээ сар бүрийн цалингаа бүрэн үрчихээд, өвчин зовлон, гэнэтийн бэрхшээл тохиоход зарцуулах мөнгөгүй болох эрсдэлтэй.

  1. Хуримтлалын ач холбогдлыг ойлгуул
 

Мөнгө яаралтай хэрэг болбол зээлж болдгийг хүүхэд багаасаа мэдэж авах нь тодорхой. Гэхдээ зээлж хэрэглэснээр илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болдгийг, хуримтлуулсан мөнгөтэй байсансан бол тухайн зүйлээ зах зээлийн үнээр аваад зогсохгүй цаанаа өөр зүйлд зарцуулах мөнгөтэй үлдэнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

ХасБанкны "Ирээдүйн саятан" хадгаламж нь хүүхдэд зориулсан Монголын хамгийн анхны урт хугацаат хадгаламж бөгөөд сар бүр хүүгээс хүү боддогоороо давуу талтай.

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 10.1-10.31 хооронд Ирээдүйн саятан хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийсэн, мөн дүнгээр шинээр хадгаламж нээсэн хүүхдүүдэд наснаас нь хамааруулан Тэмүүлэл, Candy картуудыг эхний жилийн хураамжгүй бэлэглэж байна.

  1. Хямдралтай гэдэг хэрэгтэй гэсэн үг биш
 

Хэрэггүй зүйл хэчнээн ч хувиар хямдарсан байсан хэрэггүй зүйл хэвээр л байх болно. Гэвч үнэгүй зүйлд дурладаг нь бараг хүн болгонд нийтлэг чанар тул их хямдралаас ч татгалзаж залуугаасаа сурах шаардлагатай. Дэлгүүрээр дагуулж явахдаа бүтээгдэхүүнийг яагаад 10000 биш 9990 гэх мэтээр үнэлдгийг ойлгуулж, худалдан авалтын сэтгэлзүйг тайлбарлаж өгөх нь тустай.

  1. Өгч сурга
 

Санхүүгийн сахилга баттай гэдэг олсон зоос болгоноо хав дарж, харамч хүн болохын нэр биш. Зарцуулах, хураах мөнгөнөөс гадна өгөх мөнгө байх ёстой. Бусдад чин сэтгэлээсээ бэлэг бэлдэж баярлуулах, хэрэгцээтэй хүмүүст илүүчилж өгөх зэрэг нь олсон мөнгөө ашигтай зарцуулах аргаас гадна сэтгэлзүйн төлөвшилд нь эергээр нөлөөлнө.

  1. Ажил хийлгэ, гэхдээ их биш
 

Цагийн ажил хийх, гэр бүлийн бизнестээ туслаад тодорхой хэмжээний хөлс авах зэрэг нь мөнгөний үнэ цэнийг ойлгоход туслана. Гэхдээ сурлагад нь нөлөөлөхүйц их ажиллуулж болохгүй нь мэдээж. Долоо хоногт 15 цагаас илүү ажиллаж болохгүй гэж судлаачид дүгнэжээ. Гэрийн ажлыг мөнгөтэй холбоод хэрэггүй. Ороо засах, хураах, аяга угаах зэрэг ажлыг хүүхэд сурах ёстой гэдгээ ухамсарлах нь зүй.

  1. Мөнгө үрж, алдаа гаргах боломж олго
 

Өөрт нь багахан хэмжээний мөнгөтэй карт нээж өг. Тэр мөнгийг дураараа зарцуулах боломж олгоод, хажуугаар нь онц шаардлагатай биш зүйлсийг огт авч өгөхгүй гэж журам тогтоон хэсэг хугацаанд ажиглах нь өндөр үр дүнтэйг судлаачид тогтоожээ. Данс, карт ашиглах зэрэгтэй холбоотой асуулт гарвал бага гэлтгүй сайтар тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Дэлгүүрт авахыг хүссэн юмыг нь авах мөнгө байхгүй гэж хэлээд, уурлаад өнгөрөх нь буруу аж. Худалдан авалтыг бие даан хийх боломж олгоход хүссэн хүсээгүй хэрэгтэй, эсэх талаар бодох болно. Энэ долоо хоногт хүссэн юмаа авчихвал дараа долоо хоногт хүслээ биелүүлэх мөнгөгүй болно гэдгийг эндээс л ойлгоно. Амьдрал ийм л байдаг шүү дээ.

ХасБанкны хүүхдэд зориулсан Тэмүүлэл төлбөрийн карт дээрх боломжийг олгоно. Та уг картыг 6-аас дээш настай хүүхдэдээ дэд карт хэлбэрээр нээж өгч, зарцуулалтыг нь хянаж болно. Харин 14-өөс дээш настай бол уг картыг бие даан эзэмших боломжтой.

  1. Түрийвч рүү тань өнгийг
 

Сард яг хэдэн төгрөг олдгоо хэлэх шаардлагагүй ч орлогын түвшингээ ерөнхийд нь ойлгуулж, улсын дунджаас бага, ихийн алиныг хэлэх нь зүй. Толгойг нь эргүүлэхгүйн тулд тоон дүнгээ аль болох ерөнхийлж хэл. Амьжиргааны түвшин доогуур бол хэрхэн хангамжаа сайжруулах боломжтойг ярилцаж, дээгүүр бол тэр хэрээрээ ямар боломж бололцоо нээгдэж байгааг ойлгуулах нь чухал юм. “Усаа бага гойжуул. Мөнгө төлдөг юм шүү” гэхийн оронд хэр их мөнгөөр хэмжигддэгийг нь баримтаар харуул.

  1. Үлгэр дуурайл бол
 

Та өөрөө мөнгийг замбараагүй үрдэг бол хүүхдэдээ яаж ч сургаад санхүүгийн сахилга баттай болгоход хэцүү. Хуримтлал үүсгэж, өдөр тутамд мөнгөө төлөвлөлттэйгөөр зарцуулдаг эцэг эхийн хүүхэд зан төлвөөсөө үл хамааран мөнгөндөө хяналттай хүн болж төлөвшдөгийг судлаачид хэлж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.