НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО өчигдөр “Монгол уран бичлэг”-ийг соёлын биет бус өвийн жагсаалтад багтаасан.
Харин өнөөдөр Монгол гэр ЮНЕСКО-д бүртгэгдсэн таатай мэдээ байна.
Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 2-7 өдрүүдэд болж байгаа ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болж байгаа юм. Энэ үеэр соёлын биет бус өвийн жагсаалтад ийн гэр, монгол уран бичлэг хоёр бүртгэгдэж байна.
Монгол гэр нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн 6 дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!