Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Махны үнийг ирэх жил ястай, ясгүйгээс хамаараад 5,500-7,500 төгрөгийн хооронд байлгана

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:37 2020/10/02

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/334411611175502/

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Бид цас ороод, хүмүүс сандраад эхэлсэн үед л өвөлжилтийн асуудал ярьдаг. Ээлжит бус чуулганы үеэр төсвийн тодотгол дээр төсөв, санхүүг нь тавиад явсан бол өвлийг арай өнөтэй давах ч байсан юм билүү. 
Улаанбаатарын хувьд өвжилтийн бэлтгэл гэхээр түгжрэл л бодогддог. Хотын зүгээс үүн дээр ямар шийдэл байна вэ. Ямар нэгэн арга хэмжээ аваач ээ. Авто замаа сайжруулж дийлэхгүй байгаа бол ядаж явган хүний замаа сайжруулаач ээ. 

Хоёрдугаарт, махны үнийг энэ өвөл хэдэн хувьд барих вэ. Жилийн жилд инфляцын 30-50 хувьд махны үнэ нөлөөлдөг. Бид бараг гадаад улстай адил үнэтэй мах, сүү хэрэглэж байгаа. Гэтэл авч байгаа цалин маань гадаад улсуудынхаас хол хойно. Хүнсний ногоо ч маш үнэтэй байгаа. 

Махны бизнес дотоодын компаниудад биш хятадын том том агуулхуудад л байдаг гэж манай гишүүд хэлж байна. Бид яагаад хамгийн чухал түүхий эдээ гадны иргэдийн агуулахад хадгалуулаад хавар нь гурав дахин өндөр үнээр худалдаж аваад байгаа юм бэ. 
Мал нь гоц халдварт өвчнөөр үхэж үрэгдэхээр төрөөс нөхөн олговор олгодог. Хүн гоц халдварт өвчнөөр өвчилбөл нөхөн олговор олгох нь битгий хэл хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Анхны цаснаар бэлтгэл хангаад байгаа юм биш. Долдугаар сард өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлаар би 10 аймагт ажилласан. 

Олон жил хуримтлагдсан асуудал их байна. Энийг нэг далайлтаар шийдэж чадахгүй. Тухайлбал, нийслэлийн түгжрэлийн асуудал. Төр засгийн алдаа оноотой бодлого өнөөдрийн байдалд хүргээд байна. Зарим хүндрэлтэй асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдээд явж байгаа. Утааны асуудлыг шийдсэн. Үүнтэй адил түгжрэлийг нийслэлтэй хамтран шийднэ. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Махны үнийг ирэх жил ястай, ясгүйгээс хамаараад 5,500-7,500 төгрөгийн хооронд байлгана. Үнийг энэ түвшинд барихад шаардлагатай нөөцөө бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Мөн мах бэлтгэх ААН-үүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суусан байгаа. 

Ногооны үнээс илүү хүрэлцээнд анхаарах хэрэгтэй байна. Төв, суурин газрыг хүнсний ногоогоор бүрэн хангахад шаардлагатай хадгалах зоорь чухал байна. 20 мянган тн-ын хөргөлттэй агуулахын ТЭЗҮ-г хийчихсэн байгаа. Төсөв мөнгөний асуудал дээр та бүхэн дэмжээд өгөөрэй гэж хүсэх байна. 

14:23 2020/10/02

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна.