Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮН-ыг НИТХ-ын сонгуульд орохыг хязгаарласан шүүхийн шийдвэр хууль зөрчсөн үү?

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=1642100765971832

Хөдөлмөрийн Үндэсний Намыг НИТХ-ын ээлжит сонгуульд орох боломжийг хаасан шүүгчийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тус нам нь НИТХ-ын ээлжит сонгуульд оролцохоор хуульд заасан шаардлагуудыг ханган хуулийн хугацаанд нэр дэвшигчдийн материалаа Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлснийг НСХ хянан үзээд сонгуульд оролцуулахаар бүртгэн баталгаажуулсан. 

Гэтэл хуулийн дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх авч, сурталчилгаагаа эхлэхээс нэг өдрийн өмнө Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гарснаар НСХ-ны тогтоолын биелэлтийг түдгэлзүүлээд буй. 

Энэхүү шүүгчийн захирамж нь илт хууль бус буюу хэд хэдэн хууль зөрчиж байгаа тул ХҮН уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны Хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандаж, хүсэлт гарган шийдвэрлүүлж өгөх хүсэлтийг нийслэлийн Сонгуулийн хороонд гаргаад байна.