Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы үеэр камерны өмнө найз бүсгүйнхээ хөхийг үнссэн Аргентины парламентын гишүүн огцорчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Аргентины парламентын доод танхимын нэг гишүүн саяхан чуулганд онлайнаар оролцохдоо алдаа гаргаж, камерны өмнө эвгүй үйлдэл үзүүлсэн юм.

Тэтгэврийн сангийн асуудлаар болсон хэлэлцүүлэгт зарим гишүүд биеэр оролцож, зарим нь гэрээсээ онлайн холбоогоор оролцож байжээ.

Онлайн оролцож буй гишүүдийн дүрсийг чуулганы танхимын голд тавьсан том дэлгэцэн дээр харуулж байв.

Энэ үеэр гэрээсээ оролцож байсан эрх баригч намын гишүүн Хуан Карлос Амери камераа унтраасан гэж бодоод найз бүсгүйгээ өвөр дээрээ дуудаж суулгаад хөхийг нь ил гаргаж, үнссэн байна.

 Түүний энэ үйлдлийг чуулганы танхимд байсан гишүүд төдийгүй чуулганыг үзэж байсан иргэд бүгд харжээ.

Амери эхлээд өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үзэж байсан ч парламентын спикер Сержио Массагийн шаардлагаар Пүрэв гарагт огцрох шийдвэр гаргасан байна.

Дараа нь тэр хэвлэлд ярилцлага өгөхдөө камераа унтраасан гэж бодоод саяхан хөхөө томруулсан найз бүсгүйгээ дуудаж, өвөр дээрээ суулгаад мэс заслынх нь үр дүнг шалгаснаа ярьжээ.

Эрх баригч Перонист намын зарим гишүүд Америд оноосон шийтгэлийг хэт хатуудсан арга хэмжээ, чуулганы танхимд Candy Crush тоглож суудаг зарим гишүүдийн үйлдлээс илүү гэм хоргүй зүйл гэж өмөөрсөн байна.

Цар тахлын үеэр олон арга хэмжээг онлайн горимд зохион байгуулдаг болсон нь заримдаа улс төрчдийг ийм алдаа гаргахад хүргэж байгаа. Өнгөрсөн сард Филиппиний засгийн газрын нэг албан тушаалтан онлайн хурлын үеэр нарийн бичгийн дарга бүсгүйтэйгээ камерны өмнө хурьцал үйлдээд ажлаасаа халагдсан тохиолдол гарч байв.

Эх сурвалж: The Guardian