Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

KOICA-KIDC Монгол төслийн сайн дурын баг боловсролын чадавхыг бэхжүүлэх E-Volunteering хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 28
iKon.MN

KOICA-KIDC Монгол төслийн сайн дурын баг, хэрэгжигч орнуудын боловсролын чадавхыг бэхжүүлэх зорилгоор E-Volunteering хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Солонгосын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (KIDC)-өөс “КОЙКА 2020 (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага)-аас хэрэгжүүлж буй алсын зайн цахим сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ирэх 10 сар хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.  

 
Монгол Солонгос Политехник Коллеж Солонгос хэлний хичээл дээр сайн дурын ажилтны бэлтгэсэн видео хичээл (Ханз ) ашиглаж байгаа нь. Эх сурвалж : Монгол Солонгос Политехник Коллеж
 
KIDC Монгол Төслийн зайны сайн дурын үйл ажиллагааны platform Youtube channel (MONGOLIA KOICA-KIDC) Эх сурвалж: YOUTUBE

Солонгосын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв(KIDC) нь БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран “Монголын өсвөр үе залуучуудын ажлын гараагаа эхлэн түүнчлэн ажил орох ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн суурь компьютерийн сургалт болон гадаад хэлний чадварыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд дэлхий даяар тархсан Ковид 19 цар тахлын улмаас уг төслийн сайн дурын ажилтнууд нутаг буцсан ба БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага нь уг төслийг  алсын зайн цахим сайн дурын үйл ажил болгон (Untact) хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Хэрэгжигч байгууллага  болох Улаанбаатар хотын Монгол Солонгос Политехник Коллежид 5, Сэлэнгэ Аймгийн Боловсролын Газар болон ерөнхий боловсролын сургуулиудад 5 нийт 10 сайн дурын ажилтан компьютер болон гадаад хэлний сургалтууд явуулж байгаа ба үүнээс гадна олон улсын дуулиант мэдээ, Дэлхийн иргэний боловсрол, Солонгос улсад хэрхэн амжилттай суралцаж, ажиллах талаарх зөвлөгөө зэрэг контентуудыг бэлтгэн Youtube суваг дээр байршуулж байгаа ба видео хичээлийн даалгавар болон суралцагчидтай сонирхсон зүйлүүдийнх нь талаар Google Class Room болон цахим шуудан ашиглан харилцаж сайн дурын ажилтан багш  болон суралцагч хоорондоо эргэх холбоотойг ажиллахаар төлөвлөгөөтэй байна.

Солонгосын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төвөөс Монгол улсад томилогдон ажиллаж байгаа уг төслийн менежер Рюжин өнгөрсөн 8 сард сайн дурын ажилтнуудын хийж буй үйл ажиллагааны талаар хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлага багш нарт мэдээлэл өгч сургалтын видео бичлэгүүдийн хичээл сургалтандаа  хэрхэн ашиглаж болох талаарх нарийн асуудлуудыг хэлэлцлээ.

 
Улаанбаатар хот Монгол Солонгос Политехник Коллежтой хамтран ажиллах талаар ярилцах үеэр Эх сурвалж: KIDC
 
Сэлэнгэ аймгийн Боловсрол Соёл Урлагын Газартай хамтран ажиллах талаар ярилцах үеэр Эх сурвалж: KIDC

Уг уулзалтанд тус байгууллагын удирдлагуудын зүгээс “Уг сургалтын материал нь зөвхөн оюутан сурагчидаар зогсохгүй орон нутгийн иргэд болон багш ажилчид өөрсдийгөө хөгжүүлэх боломж олгож байгаа ба цаашдаа сургалтын туслах материал болгон ашиглах бүрэн боломжтой” гэж харж байгаагаа илэрхийлсэн ба Сэлэнгэ Аймгийн Боловсрол Соёл Урлагын  газрын дарга Ш. Жаргалсайхан “Сэлэнгэ аймгийн сумдуудад энэхүү сургалтын талаар албан бичиг илгээн тус сургалтын материалыг илүү олон хүнд хүргэж хүртээх төлөвлөгөөтэй” байгаагаа илэрхийллээ.

Мөн “Хүнд цаг үед төслийнхөө үйл ажиллагааг үргэлжүүлж байгаа сайн дурын ажилтануудад баярлаж талархсанаа дамжуулан, энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад бүхий л талаас  идэвхитэй хамтран ажиллахаа” илэрхийллээ.

Солонгосын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (KIDC) -ийг товчхон танилцуулахад БНСУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн чадавх бүтээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 2010 оны 5 сарын 1 ны өдөр байгуулагдсан ба 2011 оноос эхлэн хилийн чанадад сайн дурын ажилтан илгээх болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх сургах болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Лаос, Танзанид төслийн сайн дурын ажилтан ажиллуулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоогоор ТББ-н сайн дурын ажилтан томилон ажиллуулах төсөл нь Зүүн Тимор, Монгол, Танзани зэрэг орнуудад амжилттай хэрэгжиж байгаа ба Монгол улсад БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран “Монголын өсвөр үе залуучуудын ажлын гараа, ажил эрхлэх боломжыг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн суурь компьютерийн сургалт болон гадаад хэлний чадварыг сайжруулах нь”, “Хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг сайжруулах ТББ сайн дурын ажилтан томилох  нь“ зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Дараах холбоосоор орж энэ талаар илүү  мэдээлэл авна уу.

KIDC YOUTUBE СУВАГ: MONGOLIA KOICA-KIDC

KIDC FACEBOOK ХАЯГ: FACEBOOK

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.