Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны буудлуудын зам дээр хийж буй хучилт нь халтиргаанаас хамгаалах зориулалттай"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Автобусны буудлуудын өмнөх зам дээр хүрэн өнгийн хучилт хийж байгаа. Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй аж.

Өчигдрийн байдлаар Офицеруудын ордон хойд урд, Мөнгөн завьяа хойд, ТБД андууд хойд, 25-р эмийн сангийн хойд талын автобусны буудлуудын өмнөх замд уг хучилтыг хийжээ.

Хотын Захирагчийн ажлын албанаас 24 байршлын автобусны буудлын 3,956м.кв талбайд уг хучилтыг хийх бөгөөд өдөр, шөнийн цагаар бүтэн ажиллаж байгаа тухай тус албанаас мэдээллээ.

2019 онд нийт долоон байршилд авто замын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Энэбишийн өргөн чөлөө
  • Тасганы овооны уулзвар
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чингүнжавын уулзвар
  • Чингисийн өргөн чөлөө
  • Энгельсийн гудамжны уулзвар.