Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг WikiLeaks-ийн задруулсан баримт харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнуудын засгийн газруудын нууц бичиг баримтуудыг Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан WikiLeaks сайтад 2006 оноос хойш дэлгэж эхэлсэн билээ.

Энэхүү баримтууд дотор Монгол улсын засгийн газартай холбоотой мэдээллүүд нэлээд байдаг.

Тухайлбал манай эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан юм.

Монгол улсын Авлигатай Тэмцэх Газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.

Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна.

Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч асан Энхбаярын хүү Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой.

 

Эх сурвалж: WikiLeaks