Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны II улирлын байдлаар 44,000 аж ахуйн нэгж, байгууллагын 676.4 мянган ажиллагчид хамрагджээ.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан уг судалгаагаар НДШ төлж ААН байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 мянга буюу 5%-аар, өмнөх улирлаасаа 4.3% өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 417-оор буюу 0.1%, өмнөх улирлаасаа 15 мянга буюу 2.3% тус тус өссөн байна.
Зураг. НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар, 2020 оны 2-р улирлын байдлаар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!