Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2,912 эмийг устгуулав

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эм хангамжийн байгууллагуудад эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 126 байгууллагын 116 нь хамрагдсан байна.

Шалгалтаар, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвар дээж нэг нэрийн 228 ширхэг 22,800 төгрөгийн эм, хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2,912 ширхэг 3,664,500 төгрөгийн эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулжээ.

 

Эх сурвалж: НМХГ