Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жаргалтхаан сумын хүүхэд багачууд ариун цэврийн байгууламжаа хүлээн авлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 21
Сурталчилгаа

Мобиком Корпораци ХХК-иас Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” буюу WASH төслийнхөө 2020 оны нээлтийн арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ерөнхий Боловсролын сургууль дээр зохион байгууллаа. 

2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслөөр жилд дунджаар арван тав орчим сургууль цэцэрлэгийг сонгон, мэргэжлийн байгууллагатай хамтран сургууль бүрд тохирсон зураг төсөл гаргаж, харьяа яамаар батлуулж баталгаажуулсны эцэст тухайн сургуулийн зай талбай, газарзүйн орчин нөхцөлд тохирсон тав тухтай, чанар стандартын шаардлага ханган ариун цэврийн байгууламжийг барих ажлыг зохион байгуулдаг аж. Тэгвэл төслийг хэрэгжүүлсэн 7 жилийн хугацаанд нийтдээ 17 аймгийн 101 сумын 106 сургууль цэцэрлэг хамрагдаж, үүний үр дүнд 65’200 сурагч багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан, байнгын халуун хүйтэн усан татуурга бүхий ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болоод байна.

Өвлийн хүйтэнд мөстөж хөлдсөн модон жорлондоо халтирч унахаас айн арай ядан тэмтчин орох бага ангийн сурагчид, урин дулааны улиралд үнэрт автсан модон жорлондоо амьсгалаа түгжин орох сурагчид, шилжилтийн насны охид хүйсийн ялгаагүйгээр нэг л жорлонд нэгнээ хань татан хаалгаа мануулан орох гээд эдгээр асуудлаа ардаа үдэж байгаа Жаргалтхааны багачууд жаргалтай байгаа нь нүднээ илхэн. Энэ бол Мобиком Корпораци, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын зүгээс Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа өгч буй бэлэг, тэдний хувьд улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, хамтдаа бүтээж буй үнэ цэн юм.  

Мобиком Корпораци нь Нийгмийн хариуцлагын “Хүүхэд бүрд цэвэр ус”, “Эмч нартаа хайр түгээе” зэрэг бусад олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд Монгол орны аймаг сум сууриныг бүхэлд нь хамруулж хэрэгжүүлэхийг зорьдог. Зөвхөн WASH төслийн хувьд нийтдээ 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулжээ.

 Нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сурагч багачууд “Баярлалаа” хэмээх уран зургийн үзэсгэлэн, уран яруу үгсээр баялаг талархлын захиа, авьяас бялхсан урлагийн тайлан тоглолтоороо Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамт олонд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

Ийнхүү 7 дахь жилдээ тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж байгаа WASH төсөл энэ онд нийтдээ 21 сумын сургууль дээр хэрэгжиж, өвлийн хүйтнээс урьтаж сургуулийн захиргаа, сурагч хүүхдүүддээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.