Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн 4-р элсэлтийн цахим өргөдлийг хүлээн авч байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Хөтөлбөр нь ямар онцлогтой вэ?

Засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжих зорилгоор “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийг Щвейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо төсөл"-тэй хамтран, Бодлогод залуусын хяналт ТББ хэрэгжүүлдэг.

Хөтөлбөрийн оролцогчид засаглал, иргэдийн оролцоо, хууль, эрх зүйн хүрээнд чадавхжуулах сургалтууд, зочин лекц, багаар бүтээл туурвих зэрэг цогц чадавхжуулах үйл ажиллагаануудад 2 сарын хугацаанд хамрагддаг. Хөтөлбөрийн үйл ажиллагаа Бямба, Ням гарагуудад зохион байгуулагддагаараа онцлог юм.

Хөтөлбөрт оролцсоноор ямар боломжууд нээгдэх вэ?

Хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд хуулиар мэргэшүүлэх хөтөлбөр, олон улсын туршлага судлах сургалт болон аялал, үе тэнгийн сургагчаар бэлтгэгдэх гэх мэт дараагийн шатны үйл ажиллагаанд үргэлжлүүлэн суралцах боломжтой болдог.

Мөн “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчид санаачлан 2019 онд Төгсөгчдийн холбоо байгуулан ажиллах болсон. Ингэснээр судалгаа, орон нутгийн сургалт, сэтгүүл зүйн бүтээлийн Хакатон гэх мэт сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.

Хэн өргөдлөө ирүүлэх боломжтой вэ?

Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хувьд ахиж дэвших хүсэл эрмэлзэлтэй, амралтын өдрөөр зохион байгуулах цуврал сургалт, лекц, багийн үйл ажиллагаанд оролцох боломжтой залуус дараах шалгуурыг хангаж байвал бидэнд өргөдлөө ирүүлж болно. Үүнд:

  • Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай залуу сэтгүүлчид
  • Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй 2-оос дээш курсийн оюутнууд
  • Засаглал, иргэний оролцооны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй оюутан, залуус (өмнө нь   сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзана).

Цагаа хэрхэн төлөвлөх вэ?

  • Цахим өргөдлийг 2020 оны 9-р сарын 30-ний өдрийг дуустал хүлээн авна.
  • Ярилцлагыг 2020 оны 10-р сарын 2-ны өдөр зохион байгуулна. (Ярилцлагад тэнцсэн оролцогчдод цагийг утсаар мэдэгдэж, онлайнаар ярилцана).
  • Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2020 оны 10-р сарын 9-ний өдөр зохион байгуулна.
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэлх Бямба, Ням гарагуудад зохион байгуулна (ингэхдээ хөтөлбөрийн эхэн болон төгсгөлд 2 өдрийн сургалтыг Бямба, Ням гарагт зохион байгуулж, 5 удаагийн зочин лекц Бямба гараг бүрт хагас өдөр зохион байгуулдаг).

Хөтөлбөрт хамрагдахын тулд төлбөр төлөх үү?

Хөтөлбөрийн сургалт, лекц, багуудын бүтээл туурвихад гарах үндсэн зардлыг Иргэдийн оролцоо төсөл бүрэн хариуцна. Гэхдээ хэрэв та хөтөлбөрт тэнцсэн 30 оролцогчийн нэг болбол бүртгэлийн хураамж болох 30,000 төгрөгийг өгөх ба энэ нь залуу сэтгүүлчдийг чадавхжуулах цаашдын үйл ажиллагаанд зарцуулагдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах вэ?

Бодлогод залуусын хяналт ТББ-ын фэйсбүүк хуудас болон youthpolicywatch@gmail.com, 91920321, 99347278 утсаар холбогдон авах боломжтой.

Өргөдлөө илгээхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.