Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар КОВИД-19 халдварын эсрэг “ONE STEP” гар ариутгагч төхөөрөмжийг сонголоо

ikon.mn
2020 оны 9 сарын 18
Сурталчилгаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМЯам болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газараас  Коронавируст КОВИД-19 халдвар болон бохир гараар дамжин халдварлах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгооор иргэд олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудыг гарын оролцоогүйгээр гараа ариутгаж хэвшихийг тогтмол зөвлөж байгаа билээ. МХЕГ-аас энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, бусад төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагуудыг уриалан үндэсний үйлдвэрлэгч  ТЕККРАФТ ХХК – ийн “ONE STEP” гар ариутгагч төхөөрөмжийг аймаг, дүүргийн салбар нэгжүүд болон хилийн боомтуудад байршууллаа.

 

ТЕККРАФТ ХХК, Үндэсний үйлдвэрлэгч Монос косметик ХХК- ний вирус, бактерийг 99.9% устгах гар ариутган халдваргүйжүүлэх гель “САНИТАС” брэндтэй хамтран гарын оролцоогүй гараа ариутгах зориулалттай “ONE STEP” төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг гар ариутгагч төхөөрөмж нь монгол хүний ур ухаанаар бүтэж, оюуны өмчөөр баталгаажсан, хамгийн гол нь гарын оролцоогүй хөлөөр гишгэж ажилладаг, цэвэр ган төмрөөр хийгдсэн эдэлгээ удаан, механик ажиллагаатай тог цахилгаан шаардахгүй, байгууллагын хүссэн зай талбайд байршуулах боломжтой  гээд маш олон давуу талуудтай.

“ONE STEP” гар ариутгагч төхөөрөмж нь хэрэглээнд нэвтэрснээс хойш Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудад ихээхэн сайшаагдаж, бохир гарын халдвар болон КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс өөрсдийн ажилчид болон үйлчлүүлэгч иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүх салбар нэгжүүддээ энэхүү төхөөрөмжийг байршуулан хэрэглэж байгаа явдал нь нэг талаар нийгэмд зөв жишгийг  харуулсан, нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгч, Start-Up компанийн хувьд маш том дэмжлэг боллоо хэмээн үйлдвэрлэгч компанийн удирдлага онцоллоо.

Гар ариутгагч төхөөрөмжийг

FB Page: https://www.facebook.com/one.step.gar.ariutgagch хуудас болон 99036785 дугаарт холбогдон  байгууллагадаа хүргүүлэн авах  боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.