Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
Үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.
Энэ жил ФЛЕКС Монголия анх удаа 2021-2022 оны шалгаруулалтыг цахимаар явуулхад бэлэн боллоо.
2021-2022 оны шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан бол дараах линкээр орж шалгалтаа өгөх боломжтой: https://ais.americancouncils.org/flex
Энэ жилийн 1,2-р шатны шалгаруулалт 9 сарын 1-ээс 10 сарын 15 хооронд үргэлжлэх ба шалгалтыг аль ч байршлаас интернет ашиглан өгөх боломжтой. ( 2-р шатанд тэнцсэн сурагчид руу 11 сарын сүүлээр Америкийн Зөвлөлийн оффисоос холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. Хэрвээ сурагч та энэ жилийн тавигдах бүх шаардлагуудыг хангаж байвал дараах холбоосоор орж шалгалтаа өгнө үү: https://ais.americancouncils.org/flex
1-р шат
Сонгон шалгаруулалтын 1-р шат 9 сарын 1-ээс 10-р сарын 15 хүртэл явагдах бөгөөд энэ жилийн үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, 3 эссе асуултанд хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагтай.
Жишээ нь: 9 сарын 2-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 9 сарын 11.
2-р шат
1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор имэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж англи хэлний тестийг 15 минутын дотор бөглөж явуулна.
Сонгон шалгаруулалтын 2-р шат 9 сарын 1-ээс 10-р сарын 15 хүртэл явагдана.
3-р шат
Энэ жилийн хувьд 3-р шатны шалгаруулалт 2020 оны 11 сарын сүүлээр явагдах бөгөөд бүрэн өргөдөл, эссе, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос имэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
1. 1-р шатны шалгалтыг өгөхийн тулд та хамгийн түрүүнд http://ais.americancouncils.org/flex холбоосоор орж CREATE ACCOUNT гэсэн товчлуур дээр дарснаар имэйл хаягаа ашиглан бүртгүүлнэ.
2. Бүртгүүлсний дараа таны имэйл хаяг руу илгээсэн холбоос дээр дарж бүртгэлээ баталгаажуулж 1-р шатны шалгалтаа өгөх боломжтой болно.
Анхаарах зүйлс: Оролцогч бүрд бүртгэлээ баталгаажуулснаас хойш шалгалтаа өгөх 10 хоног байгаа тул хугацаандаа багтааж бөглөөгүй оролцогчдын өргөдлийг хүлээж авахгүй. Оролцогч бүр зөвхөн 1 өргөдөл явуулж болох тул түүнээс дээш өргөдөл явуулсан оролцогч шалгаруулалтаас хасагдана.
Жишээ: Хэрвээ сурагч 9 сарын 17-нд өргөдлөө эхлүүлсэн бол 1-р шатны шалгалтыг бөглөх эцсийн хугацаа 9 сарын 27-н байх болно.
Утасны дугаар: (976) 93130647
Имэйл хаяаг: flex.mn@americancouncils.org
Фэйсбоок: http://www.facebook.com/FLEXMongolia
Инстаграм: http://www.instagram.com/flexmongolia