Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж үзсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 2021 онын нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна.
Энэ бугуйвчийг тухайн хүний байршлийг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтаснуудтай. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай.
Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг оногдуулна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!