АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр санхүүжилтийн гэрээ байгуулсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Энэхүү буцалтгүй тусламжийн 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах бол Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулж олгох 2 сая ам.доллароор Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт тус бүр дөрвөн сургууль, цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт явж, тэгш хамрагдах боломж бүрдүүлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!