Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Айл өрх бүрээр орж, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хянан дахин зөвлөмж хүргэнэ

Сүхбаатар дүүрэг
2020 оны 9 сарын 15
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах дүүргийн 9,11-20 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн галлагаа эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд, Хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад өдөр тутмын хяналт тавих ажлыг хорооны нийт албан хаагч гэрээт ажилтнуудыг хамруулан хуваарь гарган тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллах, айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлш, зөв галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжийн холбогдох хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг даалгалаа.

Эдгээр үүрэг даалгаврын хүрээнд өнөөдрөөс нийслэлийн хуваарьт агентлаг, газруудаас болон дүүргийн удирдлага, албан хаагчид хариуцсан хорооддоо дахин ажиллахаар боллоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.