ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН
УОК: Сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргалаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргалаа.
Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар УОК өнөөдөр хуралдаж байгаа юм. Тус хурлаас Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг есдүгээр сарын 21-ний өдрөөс цуцлан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах санал гаргажээ.
Уг шийдвэрийг Засгийн газар өнөөдөр хуралдаж, баталгаажуулах юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
