• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газраас Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэх шийдвэр гаргалаа.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болов. Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ.

Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх зэргийг дурдаж болно.

1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг.

Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.34] 2020/9/11
монголчуудийг хүчиндэсний 100 жилийн ой энд ямарч дипломат ёс байгаагүй 90 оноос арай дээрдсэн
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.94] 2020/9/9
Дипломат харилцааг 1946 онд тогтоосон. 1945 оны 10 сард тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнд Дундад иргэн улс БНМАУ-г салсаныг хүлээн зөвшөөрсний дараа л дип харилцаа тогтоох эрх нь нээгдсэн юм. 1921 онд найрамдлын хаоилцаа л тогтоосн. Тэгээд СССР-н элчин биш төлөөлөгч гэж явдаг байсан, 1946 оноос л элчин гэдэг болсон.
6 | 0 Хариулах
[хориотой үг] bandi [172.107.93.214] 2020/9/9
Putler pyazda hezee uhej oros sunuj manai mongolchuud aldagdsan nutgaa avah bol
10 | 0 Хариулах