ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хэрхэн бүртгүүлэх вэ?

ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Энэ дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг хэрхэн бүртгүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • УБ-12 маягт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/

Санамж:

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Анхааруулга:

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй/500,000төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: УБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хуулийн этгээд [59.153.115.118] 2020/12/18
Заавал очих юм уу. Онлайн ямар хэрэгтэй юм бэ. Хэддүгээр зуунд амьдраад бгаа юм бэ.
9 | 0 Хариулах
zochin [202.179.24.241] 2020/12/17
Buh yum onlaine bolood bhad yadaad zaabal ochino gej
2 | 0 Хариулах
la [103.229.121.16] 2020/9/10
Bas yun etsesiin umchlugch be laitai yumaa sdaa. Mongold biznes hiine gedeg hetsyy yumaa. Har tygjreend naashaa tsaashaa geed yumaa medehgyi heden balai yumnuudiin hoorond gyih gej. Yum l bol torgono shitgene l gehiin
6 | 0 Хариулах
ая [49.0.130.132] 2020/11/9
Хар, саарал жагсаалттай холбоотой ажил гэж ойлгож байгаа ш д
0 | 0 Хариулах
Цахим [66.181.167.190] 2020/9/8
Энэ нэг бүртгэл ээ цахимаар хийж болдоггүй юмуу? 100000 аж ахуйн нэгж байгууллагын 100000 ажилтан танай салбарууд дээр очих ёстой юмуу?
18 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/9/8
Эцсийн өмчлөгч гэж ямар хүнийг хэлээд байна? Тодорхойлолтыг нь оруулчихсан бол тээ?
13 | 9 Хариулах
Зочин [103.26.194.76] 2020/12/18
Яг юугаа бүртгүүл гээд байгаа юум бэ Кампанийхаа эцсийн өмчлөгч мөнүү гээд байгаа юумуу үл хөдлөхийнхөө эцсийн өмчлөгч мөн үү гээд байгаа юумуу эвгүй санагдаад болдоггүй
1 | 0 Хариулах
үнг [66.181.166.35] 2020/9/8
Өөрсдөө хоорондоо мэдээлэл солилцчихож чадахгүй тийм програм нь байхгүй л байхдаа. Банкин дээр очсон лай болоод л ном шиг2 материал авах юм. Монгол банкаа улсын бүртгэлтэйгээ холбоочдээ. Наад захын боловсруулалт хийчихдэггүй гөлөгнүүд
12 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2020/9/8
ulsiin burtgel, tatwar, mongol bank, niigmiin daatgal bugd jil bolgon mash ih hemjeenii mongo medeelliin tehnologio shinechilne geed tusuwt suulgadag. garj bgaa ur dun gej bhgui
8 | 0 Хариулах
Зочин [202.9.40.20] 2020/9/8
малнууд систем нэвтрүүлж байна гээд мөнгө идээд л байдаг. нөгөөх нь Моззила дээр ч нээгдэхгүй хөгийн хөгийн юм хийдэг. зөвлөх үйлчилнгээний тендер гэж хэдэн тэрбум хэдэн зуун саяын үнэтэй л байх юм. эсвэл манай айти компаниуд нус
3 | 0 Хариулах