Сүүлийн сар орчим хугацаанд Өмнөд Солонгосын LG компаниас удахгүй гаргах гэж буй шинэ гар утасны өвөрмөц хийц, дизайны талаар технологийн ертөнцөд хэлэлцэж байгаа.
Давхар дэлгэц нь эргэж, хөндлөн байрлалд шилжихэд араас нь товчлууртай дэлгэц гарч ирдэг ийм загварын гар утас өмнө нь зах зээлд гарч байгаагүй юм.
Тэгвэл энэхүү өвөрмөц шинэ бүтээгдэхүүндээ LG компани “The LG Wing” (Далавч) хэмээх нэрийг өгснөө саяхан зарлажээ. Өмнө нь зөвхөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатны "code name" ашигладаг байсан юм.
Нэр өгөхөөс дөрвөн хоногийн өмнө тус компани “Discover the Unexplored” гэсэн гарчигтай видео танилцуулга цацахдаа Wing гар утсыг есдүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор танилцуулахаар болсныг мэдээлжээ.
Эх сурвалж: Mashable