• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ

ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдөр тохиож буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ӨНӨӨДӨР ШАГНУУЛСАН АХМАД ДАЙЧИД:

Сүхбаатарын одонгоор:

Эрэнцэнгийн Лувсанбалданг

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор:

Гончигийн Батмөнхийг

Цэргийн гавьяаны одонгоор:

Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг

Алтан гадас одонгоор:

Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг

Цэргийн хүндэт медалиар:

Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.

 
 
 
 

1945 оны Чөлөөлөх дайны морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байв

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа үг хэллээ.

 

Тэрбээр “Ахмад дайчид, генерал, офицерууд аа

Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэргийн “Өмнөд бүлэг” Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн удирдлага дор оролцсон билээ. Манай морьт механикжуулсан бүлэг Долоннуур чиглэлд давшиж, 950 гаруй км гүнд, хоёр дахь чиглэл Замын-Үүдээс Чуулалт Хаалган чиглэлээр 500 гаруй км гүн давшиж байлдсан байдаг. Морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан.

Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм.

Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны нэгдүгээр сарын 6-нд бичгээр ирүүлсэн билээ.

Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ.

Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе!

Эрхэм ахмад дайчид, генерал, офицерууд аа,

Чөлөөлөх дайны 75 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр жавхаа мандан бадраг” гэв.

Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо.

Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
БАХАРХМААР
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.21.124.19] 2020/9/7
heden hushchuuldee temdeg ugch bsanaas heden tugreg bairaar shagnana biz dee ineedtei tur shuu
0 | 0 Хариулах
Ork eork [66.181.187.37] 2020/9/2
Hend ch hereggvi medal nertei tomroor yah yum be
0 | 0 Хариулах
x [202.126.90.69] 2020/9/2
bidnii unuudriin tuluu tulaldaj ekh oron ,erh chuluu ,tusgaar togtnoliig ugsund mehiin hundetgii eruul enh urt naslaarai buurainuud mini
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.76] 2020/9/2
Энэ хүмүүстэй яаж уулзах вэ? Аавынхаа талаар тодруулах гэсэн юм. 80 гараад бурхны оронд явсан. Аьд сэрүүнд нь энэ түүхийг нь сайн асууж тодруулалгүй үлдсэн. Мэдэх хүн байвал алдар нэр, холбогдох утас хаяг үлдээвэл ихэд талархана.
1 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2020/9/3
Цэргийн түүхчидтэй уулзах хэрэгтэй дээ. Хамгийн залуу нь 94, ахмад нь 104 настай улс. Миний авга ах 99-тэй. 10 жилийн өмнө ой ухаан нь сайн, юм ярьдаг байсан, одоо бүр муудсан байна лээ.
0 | 0 Хариулах
хаха [212.83.166.62] 2020/9/2
Монгол цэргийн өмнөөс залбираад шаасан цэрэгт яваагүй болохоор ёслох арга олдохгүй болохоор төвд үндэснийхээ ёслогоогоор хусчих шиг боллоо.
4 | 1 Хариулах
f [202.131.235.6] 2020/9/2
algaa tashij bgazde tenegee
1 | 0 Хариулах
Зочин [51.83.139.56] 2020/9/2
Цэргийн ёслолгооны өмнөөс алга ташдаг бол чам шигээ тэнэг юм биш үү. Арын бор дээлтэй хөгшин бүр мэл гайхаж цэл гөлийгөөд байхад. Амьдралдаа бараг анх дуу ийм балай юм харж байгаа биз.
0 | 0 Хариулах
x [202.126.90.69] 2020/9/2
uuu malnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.192] 2020/9/2
Баярлалаа ахмад дайчдад
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2020/9/2
Хятадууд л чөлөөлөх дайн гэдэг нэр ашигладаг !
1 | 0 Хариулах
Зочин [202.180.216.19] 2020/9/2
Монгол цэргүүдээр нутгаа чөлөөлүүлсэн нь үнэн юм чинь тэгэж бичиж ярилгүй яахав дээ
2 | 0 Хариулах
Зочин [92.223.105.133] 2020/9/2
Залбирч ёсолдог ёс төвөд шамбалын орноо байдаг байх энэ нөхөр ерөнхийлөгч болох үед төвөдөд том баяр болсон юм даг. Ийм эрлийзүүд төр улс жолоодоод мөхөөн гэхээс сэхээгүй. Эрлийзүүд төр бузартуулж, цус булингартуулдаг учиртай.
10 | 5 Хариулах
Зочин [133.7.6.171] 2020/9/2
Удмын юм болохоор хоёр гараа өөрийн мэдэлгүй хавсарчихаад байгаа бололтой
3 | 0 Хариулах
Зочин [185.191.126.243] 2020/9/2
Тэр үнэн шүү хүн айж цочих, инээж баярлах, уйлах гэх мэт тооцоолоогүй сэтгэл хөдлөл хийсэн үедээ унаган нутгийн хэл соёл, үйл хөдлөл хийдэг гэж байгаа юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.4] 2020/9/2
Тэгээд исусийн залбирал хийх юм уу Баасанхөө
1 | 0 Хариулах
Зочин [51.68.174.34] 2020/9/2
Тагнуулын арганд хүнийг хэрэглэж байгаа ёсоор нь хаанахын хэнд гэдгийг таньдаг гэсэн. Дээр үеийн Монголчууд мэндлэх, хүндлэх ёсоор хэний хэн болох аль нутгийн хүн гэдгийг үг солиод гар бариад шууд мэддэг байсан гэдэг. Хараад байхад улс улсын хүмүүсийн хөдөлгөөн их ялгаатай байдаг юм билээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2020/9/2
ЕРӨНХИЙЛӨГЧ КОВИД ГАРСНААС ХОЙШ ХҮНТЭЙ ГАР БАРИХГҮЙ 2 АЛГАА ХАВСРААД БАЙГАА ШҮҮ
3 | 0 Хариулах
Зочин [212.83.166.62] 2020/9/2
Тэгвэл одоо цээрлээд байгаа юм байхдаа дэглэм барьж байгаа бол ядаж масктай болоод гар барихгүй гэж байвал зөвөөр ойлгоно.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.62] 2020/9/2
Бидэнд тусгаар тогтнол, эрх чөлөө авчирсан та бүхэнд эрүүл энх, урт удаан жаргалыг хүсэн ерөөе.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.170.82] 2020/9/2
амьдралын нөхцөл байдлыг нь сайжруулж өгөөч хөөрхий зах зээлээс өмнө болж л байсан байх 90 оноос хойш бол хэцүү л байгаа ш дээ. одон тэмдэг бол зүгээд хол явах биш одонтой гээд ажил хийх биш дээ...үнэндээ ийм насны хүмүүс тохь тухтай, асаргаа сайтай байх л шаардлагатай байгаа даа
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.215] 2020/9/2
Байр өгсөн !
2 | 0 Хариулах
Зочин [133.7.6.171] 2020/9/2
Залуу байхад өгсөн бол сайхан байх байсан. Одоо сайхан асарч сувилуулмаар байна гэж ахмадуудын нүд нь хэлээд байна даа. Хүнд хэрэгтэй юм өгмөөр юм даа
3 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2020/9/3
1 сая төгрөг өгсөн байна лээ
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2020/9/3
хэдэн жилийн өмнө бүгдэд нь 1 өрөө байр өгсөн
0 | 0 Хариулах
Зочин [5.149.253.57] 2020/9/2
Та нартаа баяр хүргэхийн зэрэгцээ мэхийн ёсолъё. Урт удаан наслаарай
8 | 0 Хариулах