• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Р.Болд Түрэг зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай Истанбул хотноо уулзав

ikon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Туркэд суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав.

Элчин сайд Амреев Монгол Улс Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, тус Зөвлөл нь хөрш орнууд тэдгээрийн дотор Монгол Улстай яриа хэлэлцээ явуулахад ямагт нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр Зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ тус байгууллага нь худалдаа-эдийн засаг, тээвэр, боловсрол, спорт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа явуулахыг зорьдог хэмээн онцлон тэмдэглэв.

Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөл нь 2009 онд байгуулагдсан, Засгийн газар хоорондын түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд гишүүд нь Турк, Казахстан, Киргиз, Азербайжан, Узбекистан, харин Унгар ажиглагчийн статустай юм.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Erunhiilugchuu!! [103.111.68.3] 2020/9/1
Ene nuhuriig tataachee. S. Bayariin gar hul shdee.
1 | 0 Хариулах
Яахав ээ [202.126.89.187] 2020/8/28
Том, дунд, бага ах эгч нар дүзг өөд нь татчихгаал үзэх юм. Бид бүгдтэй нь найрсаг эелдэг харьцах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
эргүү [хориотой үг] [80.255.41.50] 2020/8/28
ийм Монгол улсын эрх ашигт нийцэхгүй юмыг дэмжээд уулзаад явдаг том толгойлсон [хориотой үг] вэ. Пан-Түрэгизмийг хэзээ ч МУ дэмжиж болохгүй
2 | 0 Хариулах
Хэх [192.82.86.9] 2021/11/11
Ганцаардсан чоно болох. Хоёр гүрний хооронд хавчуулагдсан. Олон Улсын харилцаа байхгүй бол одоо ямар байгаад нэг дүгнэлт хийгээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.202] 2020/8/28
ene ih sejigtei nuhur doo
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/8/28
монголчууд ТҮРЭГ - ТУРАН үзлийг дэмжих ёсгүй . бүх дэлхийд туркыг дээдлэх пан туркын үзлийг дэмжих ёсгүй .
3 | 2 Хариулах
Хэх [192.82.86.9] 2021/11/11
Хүссэн ч эс хүссэн ч тэд нэгдэн нийлэн. Бид та нарыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үү.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.210] 2020/8/28
с.баярын тавиул тагнуул муу новш хар тамхины мафийн том толгойлогч
5 | 0 Хариулах
SS [66.181.168.8] 2020/8/28
BOLD muu fashist banid, tetgevertee garaad yavj uz chi
5 | 0 Хариулах
лхагва [66.181.179.150] 2020/8/28
нэгч хором зvгээр суухгvй жинхэнэ торийн тvшээ хvндээ сайн сайханыг ероое
3 | 2 Хариулах