Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лабораторийн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

"2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна.

Шинжилгээг задалбал:

  1. Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ
  2. Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
  3. Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар-Франкфуртийн онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ
  4. Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  5. Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинжилгээ
  6. ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  7. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ
  8. Гадны улс орон руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ
  9. Эмч, ажилтан 28 хүний шинжилгээ
  10. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298. Үүнээс эмчлэгдэж эдгэрсэн 289 буюу 96.9 хувийг нь эмчилсэн.

Эмчлэгдээд гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 9 хүн эмчлэгдэж байна. Тэдний наймынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр.

Нийтдээ ХӨСҮТ-д 27 хүн байна. Энэ хүмүүст ажиглалт, тандалт, эмчилгээ хийгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

https://www.facebook.com/iKonNews/videos/2727014217556805/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.