Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад сурдаг монгол оюутнууд яах вэ?

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Гадаад улс орнуудад сурдаг монгол оюутнуудын асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 52 улсаас 18,392 иргэнийг эх оронд нь авч ирсэн байна. Наймдугаар сард нислэгийн давтамж, чиглэл ихэссэн бөгөөд одоо Австрали, АНУ, Казахстан чиглэлийн нислэгийг энэ сард хийхээр үлдсэн" гэдгийг мэдээллийн эхэнд онцлов. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 53 улсаас нутаг буцах хүсэлтэй 12,461 хүн байгаа аж.   

Үргэлжлүүлэн тэрбээр "Ази болон Европын бүс нутагт Элчин сайдын яамандаа буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо эрс буурсан. Мөн өнөө маргаашгүй буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурсан.

Гадаад харилцааны яамнаас УОК-т ирэх сард иргэдийг цаашид татан авах үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ, Австрали улс болон БНСУ-ын нислэгийн давтамжид илүү анхаарах хэрэгтэй гэх төлөвлөгөөгөө танилцуулахаар төлөвлөсөн. 

Буцах хүсэлтээ тавьж буй иргэдийн тухайд:

  • Өнөөдөр буцах хүсэлтээ тавьж буй иргэдийн ихэнх нь БНХАУ руу явах иргэд байгаа. 170 орчим өргөдөл ирснээс тус улсын иргэнтэй гэр бүл болсон, эхнэр нөхөр нь үлдсэн гэх утгатай 122 иргэний өргөдлийг ГХЯ авсан билээ. Өдөр бүр тэдгээр иргэдийг дуудан тайлбар хийж байгаа. Өнөөдрийн хүртэл БНХАУ гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мөрдсөн хэвээр байна.
  • ОХУ-д манай улсын 3,000 гаруй оюутан суралцдаг.  Өнгөрсөн хугацаанд нийт 3,200 оюутан, сурагч эх орондоо ирсэн ба 100 орчим оюутан тус улсад бий.
    Боловсролын яамнынх нь өгсөн мэдээллээр бол, 
                     1. ОХУ-д суралцдаг оюутан ирснийхээ дараа 14 хоногийн хорио цээрийн дэглэм мөрдөж, шинжилгээ өгсний дараа сургалтаа үргэлжлүүлэх эсэхийг нь шийднэ
                     2. Гадаадын оюутан ОХУ-д буцаж ирэхэд тухайн улс нь ОХУ-тай хилээ нээсэн байх ёстой гэх хоёр шалгуур тавьж байгаа юм.
    Өнөөдрийн байдлаар Монгол, ОХУ-ын хоорондох хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор албан ёсны шийдвэр гараагүй. Мэдээлэл тодорхой болсон даруйд мэдээлэл өгөөд явна. Тус улсад халдварын тохиолдол намжаагүй байгаа юм.
     
  • Харин Европын холбооны улс, АНУ-д байнгын оршин суух визтэй оюутнууд болон байнга оршин суудаг иргэд зорчиход нээлттэй. Эдгээр оюутнууд Европ, АНУ руу хийх нислэг болон транзит нислэгээр явах боломжтой.
  • Тайваньд сурч байгаа оюутнуудын төлөөлөлтэй  уулзаж ярилцаж байгаа ба шинээр виз мэдүүлэх оюутнуудын визний асуудалд туслах тал дээр төлөөлөгчийн газартай нь холбоотой ажиллаж байна" хэмээх тайлбарыг өгсөн юм. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/932612883915149/