Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцэцэг: Оросын вакциныг авахыг хүсвэл Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай нөхцөлөө ярих боломжтой

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улс орнуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг мэдээлэл өглөө. 

ОХУ-тай хамтран ажиллаж буй тухайд 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Р.Азизовыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ. "Уулзалтын үеэр энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх боломжтой томоохон арга хэмжээ болон ирэх онд тохиох Монгол, Оросын хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх асуудлаар ярилцсан 2021 оныг Монгол Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ чиглэлд хоёр талаас идэвхтэй арга хэмжээ авч ажиллах саналыг Н.Энхтайван сайд дэвшүүлсэн.

ОХУ-д бүтээж, бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараа манай талд нийлүүлэх хүсэлтийг бид Оросын талд албан ёсоор тавьсан байсан.

Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тус сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа” мэдэгдсэн.

Манай тал вакцины асуудлаар гэрээ, хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм. 

Энэ саналыг УОК, Эрүүл мэндийн яам судалж, хариу өгөх бөгөөд цаашид энэ асуудлаар Оросын талтай байнгын холбоотой ажиллах болно" гэж Т.Батцэцэг хэлсэн юм. 

https://www.facebook.com/iKonNews/videos/932612883915149/?v=932612883915149¬if_id=1598235967846333¬if_t=live_video