Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдварын талаар худал мэдээлэл авч, янз бүрийн эм, уусмал хэрэглэсний улмаас дэлхий дахинаа 700 гаруй хүн эндсэн байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.22/

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/320765225663792/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 22,790,000 хүн өвчилж, 805,000 хүн эндсэн бол 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 24 цагийн хугацаанд 247,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн байна.

Манай хөрш орнуудад сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварыг танилцуулбал, ОХУ-д 4,850 хүн шинээр халдвар авч, 90 хүн эндсэн, БНХАУ-д 50 халдварын тохиолдол бүртгэгдсэний 22-г нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн гэж үзсэн байна. 

Япон улсад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл нэмэгдсээр байгаа. Өчигдөр 1,034 хүн халдвар авч, 14 хүн эндсэн бөгөөд сүүлийн 10 хоногт коронавируст халдварын улмаас эндэх тохиолдол өссөөр байна.

БНСУ-д 322 хүн шинээр халдвар авсны 17-г гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөнөөр авч хэрэгжүүлж байна.

Халдварын улмаас дэлхий дахинд олон гарз хохирол учир байгааг өчигдөр болсон ДЭМБ-ын хурлын үеэр танилцуулсан. Шилжилт хөдөлгөөн, аж үйлдвэр саатаж байгаа хэдий ч байгаль экологийн хувьд нааштай үр дүнгүүд гарч байна.

Манай улсын хувьд ч гэсэн амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, гарын ариун цэврийг сайн сахиж байгаагаас үүдэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байна.

Коронавируст халдварын талаар буруу, ташаа мэдээлэл гарсаар байгаа. Ялангуяа олон нийтийн сүлжээнээс халдварын талаар худал мэдээлэл авч, янз бүрийн эм, уусмал хэрэглэсний улмаас дэлхий дахинаа 700 гаруй хүн эндсэн харамсалтай мэдээ байна. Харин манай улсын иргэд коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.