Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй 59 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, реформ хийх, 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг илэрхийлэв.

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ танилцуулснаар хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ