Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан их гарч байгаад дүгнэлт хийх нь зүйтэй"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:03 2020/08/21

Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. 

Төсвийн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Төсвийн тодотгол өвөлжилтийн бэлтгэл хангах болон нөөц, гамшгийн эрсдлийн сангуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх

Сургууль, цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг есдүгээр сардаа багтаан яаралтай шийдвэрлэж, дутуу ажлуудыг дуусгах

Худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан их гарч байгаад дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн саналууд гаргажээ

Ийнхүү танилцуулсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн 55.1% нь дэмжлээ. Улмаар УИХ-ын анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн байнгын хороогоор нэн яаралтай горимоор өргөн барьсан Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:11 2020/08/21

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=708685829710576&extid=4Fxv9y7O5eHGlOKm

12:26 2020/08/21

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=355039165507154&extid=Kx26oRgLSbzvwFmM

ЖДҮ-ийг ирэх оны төсвөөр хэрхэн дэмжихтэй холбоотой асуултад Сангийн сайд дараах хариултыг өглөө. 

"Үйл ажиллагаа нь цэгцрээд, үр дүн гаргаад, нөөц боломжоо бүгдийг нь ашиглаасай гэж онцгойлон хэлмээр байна. 

ЖДҮ-тэй холбоотой хөрөнгө мөнгийг ер нь хэлье. Нийт 614.1 тэрбум төгрөг байгаа. БДҮХС дээр 250.1 тэрбум төгрөг байгаа, олгогдсонтойгоо хамт шүү.

ЖАЙКА-ийн ЖДҮ-ийг дэмжих, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн 118.4 тэрбум төгрөг байгаа" гэв.

11:29 2020/08/21

 ТАЗ 180-190 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч Улсын үйлдвэрийн газар статусын цаана 40-50 мянган хүн байгаа

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  

Хэлэлцүүлгийн туршид олон гишүүн төрийн өмчит компанийн засаглал, том тэлэлт, авлига, хүнд суртлын асуудлыг хөндлөө. 

Санхүүгийн тайлангаар төрийн өмчит 500 орчим компани байгаа ба 15 их наядын хөрөнгө бүртгэлтэй, 1.5 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.9 их наядын алдаа зөрчил илэрсэн байна.

Ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан нь Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гэсэн хоёр том үйлдвэрийн л ашиг байгаа. Бусад нь ямар байгаа вэ. 

Бусад улсад төрийн өмчит компанид мэргэжлийн, захиргааны гэсэн хоёр янзын удирдлагыг хослуулж хэрэглэдэг. Манайд бол ганц улс төрийн л удирдлага байна. Боловсрол, туршлага хамаагүй, ямар ч ажлын дөргүй хүмүүс ТӨК дээр захирал болж, улс төрийн томилгоогоор очиж, үргүй зардал гаргадаг. Өнгөрсөн онд 100 хүрэгүй хүнтэй, жижиг ТӨК шинэ жилээ 40 сая төгрөгөөр хийсэн. Ямар ч үйл ажиллагаа, үр дүн байхгүй. Хязгааргүй тансагладаг. 

Төрийн алба томроогүй, данхайгаагүй гэдгээ харагдуулахын тулд улсын үйлдвэрийн газар гэсэн статус руу шилжүүлсэн. Яг үнэндээ 220-230 мянган төрийн албан хаагчтэй. Төрийн албаны зөвлөл 180-190 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч УҮГ статусын дор 40-50 мянган хүн байгаа. Яагаад гэхээр УҮГ-т захирлыг нь томилоход төрийн албаны хууль үйлчилдэггүй буюу ТАХ-ийн шалгалт,  ажилласан жилийн туршлага шаардлагагүй.  Удирдлагын академи Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. Одоо улсын үйлдвэрийн газар болсон. 

Тиймээс ирэх оны тухайд гол асуудал төрийн өмчит компаниуд дээр байх нь. УИХ нэхэл хатуу байна. 

Сангийн сайд аа, Төрийн банкийг цэгцэлсэн шигээ ТӨК-иудыг бүгдийг нь сайхан цэгцлээч. 

10:36 2020/08/21

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгаснаар эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7.2, 2021 онд 4.4% байна гэж тооцсон бол инфляц 7%, 6% байна гэж үзжээ. 

Төсвийн орлогыг ирэх онд 11.4 их наяд, 2021 онд 13.3 их наяд төгрөг байхаар төсөөлсөн байна. 

Зураг. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл

"Босго мөнгөний хүү 10%-аас дээш гараад Аргентины араас орчих вий"

mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сумын төвд баригдаж байгаа 1-2 км замууд, соёлын төвүүд, конторууд гээд цутгаж байгаа цемент ирэх онд төсвийн урсгал зардлууд дээр ачаалал өгнө. Хасахыг нь зоригтой хасаад явмаар байна. Яг ийм 60-70 төсөл, арга хэмжээ байна. 

Төсвийн хүрээний мэдэгдэл гээд бид ирэх гурван жилийн төсөөлллөө ярьж байгаа. Гэтэл ирэх оны төсвөө нэлээд өөдрөгөөр харсан байна. 

Хятадын тэлэлтийг хязгаарлах геополитик явж байгаа. Эдийн засагчдын дунд маргаан явж байна. Ийм үед бид төсвийн орлогын тооцооллоо тэлж болохгүй. Орлогоо тэлээд тооцохоор өөдрөгөөр хараад зарлагаа тэлдэг. Ингээд төсөв үр ашиггүй бболдог. 

Ирэх жил бондуудын өрийг төлнө гэвэл үзүүлэлтүүд маань сайн байх хэрэгтэй. Босго мөнгөний хүү 10%-аас дээш гараад Аргентины араас орчих вий. 

Тиймээс Сангийн сайд Засгийн газар, нам дотроо сөрөг хүчин байгаасай. 