Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн намууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаан эхэлнэ.

Барилгын хөгжлийн төв

10:00 цагаас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв салбарынхаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Хурлын үеэр Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.

Төрийн ордон

11:00 цагаас УИХ-ын гишүүн Т.Доржханд банкны салбарын талаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд

11:00 цагаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Мобиком корпорацын хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт МАХН тэргүүтэй улс төрийн намууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордон

11:50 цагт Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Пума империал зочид буудлын хурлын танхимд

14:00 цагаас “Чингис хаан банк”-ны хохирогчид Монгол банкны удирдлагуудын хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ.