Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны төсөв 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2%-тай тэнцсэн байна

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны Лхагва гараг(2020.08.19)-ийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол болон 2019 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Энэ үеэр дурдагдсан онцлох тоонуудыг хүргэж байна. 

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2%-тай тэнцсэн байна.

2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийт 150 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 548.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 294.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 253.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн

  • 54.4 хувь буюу 298.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд
  • 25.7 хувь буюу 141 тэрбум төгрөгийг Шадар сайд
  • 10 хувь буюу 55.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 7.1 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2.7 хувь буюу 14.6 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлжээ.

Улсын төсвөөс 539.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 9.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн дарга тус тус зөрчилгүй гэж дүгнэгдсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хязгаарлалттай, Үндсэн хуулийн цэцийн дарга зөрчилгүй гэж дүгнэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар 77.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2.3 сая төгрөгийн алдааг залруулж, 75.2 сая төгрөгийн алдаа зөрчилд 12 зөвлөмж өгсөн байна.

Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2 зөвлөмж өгсөн байна.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 591 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 574 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 11.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож, 3.3 тэрбум төгрөгийн зөрчилд 25 албан шаардлага, 2.3 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 81 зөвлөмж өгсөн байна.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 96 байгууллагын санхүүгийн тайлангийн аудитаар 18.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 15.7 тэрбум төгрөгийн 62 алдааг залруулж, 107 сая төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 43 албан шаардлага, 976.6 сая төгрөгийн алдаа зөрчилд 145 зөвлөмж өгсөн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарын эрхлэх асуудлын хүрээний 19 төсвийн байгууллагын санхүүгийн тайлангийн аудитаар нийт 462 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 60.4 сая төгрөгийн 5 алдааг залруулж, 0.8 сая төгрөгийн зөрчилд акт тогтоож, 0.5 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 400 сая төгрөгийн алдаа зөрчилд 18 зөвлөмж өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2019 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар нийт 37 сая төгрөгийн алдаа илэрснээс 1.2 сая төгрөгийн алдааг залруулж, 36.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн байна.

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 25 сая төгрөгийн алдаа илэрснээс 3.7 сая төгрөгийн алдаа зөрчилд акт тогтоож, 12 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна.

Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргын 2 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 тайлан түүвэрт хамрагдаж, хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 470.4 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 26.4 сая төгрөгийн алдааг залруулж, 235 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 208 сая төгрөгийн алдаа зөрчилд 4 зөвлөмж өгсөн байна.

Үндсэн хуулийн цэцийн даргын 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар 176.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээр 134 сая төгрөгийн алдааг залруулж, 17.4 сая төгрөгийн алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоож, 9.5  сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна.