Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үеэр иргэн "Т"-гийн ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох есөн бодгаль тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Уг заалтыг үндэслэн холбогдогч иргэн "Т"-д торгууль 300.000 төгрөг болон амьтдын Экологи-Эдийн-Засгийн үнэлгээгээр 2,592,000 төгрөг нийт 2.892.000 төгрөгийн торгууль ногдууллаа.
Иймд жолооч нар хүний дайвар ачааг тээвэрлэхдээ ачааг задлуулж үзэж хууль бус зүйл тээвэрлэж өөрсдөө хохирохгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!