Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ачааны машин мөргөлдөж, нэг хүн амиа алдлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Том оврын хоёр машин мөргөлдөж, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар 18-ны өдөр 03:10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт овоо сумын нутагт орших Нартын ам гэх газарт Howo маркийн автомашин, North Benz маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан байна.

Уг ослын улмаас Howo маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй амь насаа алджээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Иймд жолооч нар холын замд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хэт ядарсан үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.