Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцааны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцэв

ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагч И.К.Азизовыг 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд И.К.Азизов Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, энэ оны хоёрдугаар хагаст хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр талын хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон ажлуудыг идэвхжүүлэх нь чухал байгааг мөн цохон тэмдэглэв.

Элчин сайд И.К.Азизов Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч ГХЯ-ны удирдлагатай нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа дахин нотолж, хоёр талын харилцааны зарим асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам