Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесд тэргүүлэгчид GPU сервер ашиглаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

GPU сервер гэж юу вэ?

Компьютерын график картыг зөвхөн зураг, видеотой ажиллах эсвэл тоглоом тоглоход шаардлагатай гэж үздэг нийтлэг ойлголт байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд программ хөгжүүлэгчид, бизнесийн байгууллагууд үндсэн сервер дээрээ график карт ихээр ашиглах боллоо.

График картын технологи бидний мэдэх компьютерын CPU-ээс хэд дахин илүү хурдтай хөгжсөөр ирсэн. Орчин үеийн график картууд энгийн CPU-ны гүйцэтгэж чадахааргүй олон үйлдлийг нэгэн зэрэг хийдэг, цахилгаан бага зарцуулдаг, зарим нэг тусгай даалгаврууд дээр хэдэн зуу дахин хурдтай ажилладаг болсон зэрэг давуу талууд нь бизнесийн ашигт ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна.

 

Ямар байгууллагуудад тохиромжтой вэ?

“Big data”-нд суурилсан бизнес загварчлал их яригдах болсон өнөө үед байгууллагууд өөрсдийн цуглуулсан их хэмжээний үнэт мэдээллээ зөв боловсруулж, түүнийгээ үр ашигтайгаар ашиглах нь ирээдүйдээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм. Тийм ч учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн бизнесээ “Digital” хэлбэрт шилжүүлэн дата цуглуулалт болон боловсруулалт, их хэмжээний тоон өгөгдөлтэй ажилладаг байгууллагуудад нэн тохиромжтой юм. Үүнд Банк санхүү, гар утасны оператор компани, хиймэл оюун хөгжүүлэлт, видео аналитик, иньтериер дизайн, банк санхүү, шинжлэх ухааны судалгаа, биометр, эрүүл мэнд, газрын тос, уул уурхай, байгалийн хийн салбарын байгууллагуудыг нэрлэж болно.

GPU сервер давуу талууд?

  • Нарийн төвөгтэй програмуудыг боловсруулах чадвартай
  • Өндөр хурдтай гүйцэтгэл
  • Олон ажлыг систем удаашрахгүйгээр нэг дор боловсруулах боломж
  • Цахилгаан зарцуулалт бага

Таван Богд Солюшнс ХХК нь 2019 оноос эхлэн дэлхийн топ 3 сервер үйлдвэрлэгчдийн нэг “Inspur” брэндийн бүх төрлийн сервер, төхөөрөмжүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн ажиллаж байна.

Та GPU серверийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Фэйсбүүк хуудас: FB/Tavan Bogd Solutions LLC

Утас: 7500-777799032843

Мэйл хаяг:

tbs-sales@tavanbogd.com

tbs-marketing@tavanbogd.com

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.