Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг Малайз руу хулгайгаар тамхи нэвтрүүлэх гэж яваад саатуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Малайзын тэнгисийн хамгаалалтын алба Даваа гарагт их хэмжээний тамхи хууль бусаар тээвэрлэж явсан ачааны жижиг хөлөг онгоцыг илрүүлэн саатуулсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Уг хөлөг онгоцонд нийт 2.6 сая рингитийн ($620,000) үнэ бүхий 650,000 хайрцаг тамхийг Малайзын хилээр нэвтрүүлэхээр тээвэрлэж явсан байна.

Хөлгийн багийн гишүүн 24-50 насны дөрвөн энэтхэг, хоёр малайз хүнийг баривчилжээ.

Сонирхолтой нь энэхүү хөлөг Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй байсныг Малайзын тэнгисийн хамгаалалтын албаны офицер Мохд Росли мэдэгдсэн байна.

Тамхийг Вьетнамаас ачиж, Малайз, Индонез зэрэг улсууд руу хулгайгаар нэвтрүүлдэг байжээ.

Саатуулагдсан хөлгийг Малайз улсын Сабах мужийн Кота Кинабалу хотын Сепанггар дүүрэг дэх тэнгисийн хамгаалалтын албаны зогсоолд чирч хүргэсэн байна.

 

Эх сурвалж: thesundaily.my