2020/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,750.80₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
06:00
S31
-17°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-13°
13:00
S32
-11°
14:00
S32
-9°
15:00
S32
-9°
16:00
S32
-9°
17:00
S32
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Алтан-Од: Монгол Улсын бүртгэлтэй 336 хөлөг онгоц дэлхий даяар аялж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN

Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Монгол Улсын бүртгэлтэй 265 хөлөг онгоц дэлхий даяар аялж байгаа тухай мэдээлэл гарсан.

Эдгээр хөлөг онгоцнуудад ямар нөхцөл, шаардлагаар Монголын далбааг ашиглахыг зөвшөөрдөг тухай ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны Далбааны эзэн улсын хянан шалгагч Б.Алтан-Одоос зарим зүйлийг тодрууллаа.

- Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Монгол Улсын бүртгэлтэй 265 хөлөг онгоц дэлхий даяар хөвж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар албан ёсны тоо хэлж өгнө үү? 

-Энэ сарын сүүлийн байдлаар 32 улсын нийт 336 хөлөг онгоц манай улсын бүртгэлтэйгээр дэлхий даяар аялж байна.

Голчлон Сингапур, Индонез, Малайз, Тайланд зэрэг Азийн улсуудын хөлөг онгоцууд манайд бүртгүүлдэг. Эдгээр хөлөг онгоц нийтдээ 604,794 тоннын даацтай бөгөөд ихэнх нь ачаа тээврийнх юм. 

-Хөлөг онгоцны бүртгэлийг хэзээнээс хийх болсон бэ?

-1999 онд хөлөг онгоцны бүртгэл хийх санаачилга гарсан. Тухайн үед эрх зүйн орчин бүрдээгүй буюу Далай ашиглах тухай хууль л байв.

Үүнээс хойш Олон улсын далайн байгууллагын дөрвөн конвенцэд нэгдэн орж, хөлөг онгоц бүртгэх журам гарган, гадны байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр дөрвөн жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хийж, 2003 оноос хөлөг онгоц бүртгэх ажлыг эхлүүлсэн.

-Ямар шалгуур тавьж байна вэ?

-Тухайн хөлөг онгоцны холбогдох бичиг баримтуудыг үндэслэн хяналт, шалгалтын ажиллагааг хийнэ. Аль нэг олон улсын байгууллагын бүсийн хоригтой улсынх уу, техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан уу гэх мэт олон талын мэдээллийг нягтлан шалгаж байж, бүртгэдэг. 

 

Мөн далбааны эзэн улс өөрийн гэсэн боомт хоттой байх ёстой тул Улаанбаатар хотыг боомт хотоор зарласан. Тиймээс манай улсын бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцууд "Улаанбаатар" гэсэн тэмдэглэгээтэйгээр далайд зорчдог.

-Хяналтыг хэрхэн хийдэг бол?

-Техникийн, боомт улсын, далбааны эзэн улсын гээд олон төрлийн хяналт бий. Манайхаас далбааны эзэн улсын хяналтыг хийж байна. Далайд гарцгүй улс тул техникийн үзлэг хийх боломж хомс. Тиймээс техникийн хяналт хийх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд гадны байгууллагаар хийлгэдэг. Энэ нь олон улсад байдаг жишиг юм.

-Өөрийн улсын бүртгэлд бүртгэснээрээ эрх зүйн хувьд хүлээх хариуцлага гэж бий юу?

-Тухайн онгоцыг өмчийнх нь хувьд биш, техникийнх нь хувьд бүртгэж байгаа учир тээвэрлэж яваа ачаа барааны хувьд хариуцлага хүлээхгүй. 

-Далайд гарцгүй ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулах нь манай улсад ямар ашигтай вэ. Бүртгэлтэй хөлөг онгоцууд хэр хэмжээний татвар, хураамж төлдөг вэ? 

-Хөлөг онгоцны бүртгэл нь олон оронд хийдэг үйл ажиллагаа бөгөөд том зах зээл гэж болно.

Хөлөг онгоцны эзэмшигч нь аль улсад бүртгүүлэхээ өөрөө сонгодог тул өрсөлдөөн ч бий.

Бүртгэл, техникийн үзлэг гээд үйлчилгээ үзүүлж байгаа тул хураамж авах нь мэдээжийн хэрэг. Бүртгэлээс орж буй орлогоор манай байгууллага тухайн хөлөг онгоцны техникийн хяналт, далбааны эзэн улсын хяналт хийх гэх мэтээр үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээс гадна улсын төсөвт жилдээ 200 гаруй сая төгрөгийг орлогыг төвлөрүүлдэг.

Түүнчлэн дотоодын усан замын тээврийг хянахад зарцуулж байгаа. Манай байгууллага нь улсын төсвөөс санхүүждэггүй бөгөөд бүртгэлийнхээ орлогоор л санхүүждэг гэсэн үг. 

-Дотоодын усан тээврийг тодруулъя. Улсын хэмжээнд дотоодын усан тээврийн хэдэн хэрэгсэл байгаа вэ?

-Улсын хэмжээнд одоогийн байдлаар 150 усан тээврийн хэрэгсэл байгаагийн 70 орчим хувь нь Хөвсгөлд бий. Эдгээрийг хэн дуртай нь бариад л явчихаж байна.

Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас хяналт заавал байх ёстой. Тиймээс манай байгууллага түүнд хяналт тавьдаг. Жолоодож буй хүмүүст арга зүйн зөвлөгөөг өгөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулахаар Хөвсгөлд байцаагч ажиллуулдаг. 

x