Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Номин Моторс ХХК нь 34 ширхэг Японы Isuzu ачааны автомашиныг Total distribution компанид амжилттайгаар хүлээлгэн өглөө

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

"Номин Моторс" компани нь 2003 онд байгуулагдсан ба 2008 онд дэлхийн тэргүүлэгч корпорац General motors , 2018 онд Японы шилдэг ачааны автомашин үйлдвэрлэгч Isuzu компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон амжилттай ажиллаж байгаа билээ.

Номин Моторс компани нь Японы ачааны автомашин үйлдвэрлэгч, дэлхийн томоохон брэнд болох Isuzu ачааны автомашиныг захиалагчийн хэрэгцээ шаардлага болон Монголын цаг уур, зам тээврийн нөхцөлд тохируулан техникийн нөхцөлийг тодорхойлсны дагуу Япон улсад үйлдвэрлүүлсэн, 2020 оны хүнд болон хөнгөн даацын 34 ачааны автомашиныг Mcs coca cola болон Total distribution компанид амжилттай хүлээлгэн өглөө.

 

Isuzu ачааны автомашины хувьд Дэлхийд чанар,  аюулгүй ажиллагаа, зогсолтгүй найдвартай байдлаараа танигдсан ба бусад ижил төрлийн ачааны автомашинаас түлш зарцуулалт бага, мөн ачааны автомашины болон моторын олон төрлийн сонголтыг санал болгодог ба ачааны автомашины чингэлэг буюу бүхээгийг Япон, Солонгос, Хятад улсаас захиалагчийн хүссэн хэмжээ, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалах боломжтой байдаг аж.

Номин Моторс компанийн хувьд Isuzu ачааны автомашиндаа 2 жил, хорин таван мянган километрийн баталгаа олгож байгаа ба хувь хүн болон албан байгууллагад уян хатан зээлийн болон бартерын нөхцөлийг санал болгож байна. 

ФОТО
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.