Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Keikyu групп Инвескор проперти компанитай хамтран Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 12
Сурталчилгаа
 

Япон улсын Keikyu группийн үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан Rbank компани Улаанбаатар хотод байрлах Ambassador Residence үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулалт оруулж, Sub-Lease бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ нь тус группийн хувьд гадаадын зах зээлд хийж буй анхны үл хөдлөхийн Sub-Lease төсөл болох юм.

RBank нь цаашид Инвескор Проперти ХХК-тай хамтран Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд судалгаа хийж, үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломжийг судалж ажиллана. Keikyu групп нь 1898 онд байгуулагдсан бөгөөд Төмөр замын сүлжээ, Дэд бүтэц, Нийтийн тээвэр, Үл хөдлөх, Зочид буудал, Их дэлгүүрийн сүлжээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Японы нэр хүндтэй тэргүүлэх группуудын нэг юм.

Ambassador Residence төслийн хувьд  Япон улсын Tecra компани барьж гүйцэтгэн Инвескор проперти компани менежментийг нь хийж буй 62 айлын тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл юм.  Тус орон сууц нь хотын төвд байрлалтай, минимал амьдралын хэв маягийг шингээсэн, хүн төвт орон сууц гэсэн концептоор баригдаж ашиглалтад ороод байна.

 

Инвескор проперти компани нь Инвескор группийн охин компани бөгөөд үл хөдлөх хөрөнгийн менежмент, борлуулалт, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг ба Япон чанарын үйлчилгээг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.