Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын зах зээлийн өндөр эрэлт цар тахлын дараах Германы үйлдвэрлэлийг хурдтай сэргээж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Европын хамгийн том үйлдвэрлэгч гүрэн Германы экспорт цар тахлын цочролын дараа огцом нэмэгдсэнийг тус улсын статистикийн газраас өнөөдөр зарласан тоо баримт харуулжээ.

Тухбайлбал зургаадугаар сард Германы экспортын хэмжээ өмнөх сараасаа 14.9 хувиар өссөн нь үйлдвэрлэлийн гарцыг 8.9 хувиар нэмэгдүүлсэн байна.

Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд коронавирусийн тахлын өмнөх үеийн түвшинд хүрээгүй байгаа ч сараас сард гарсан өсөлт нь сүүлчийн 30 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнд Хятадын эдийн засгийн өндөр эрэлт голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал 2019 оны зургаадугаар сартай харьцуулахад өнгөрсөн зургаадугаар сард Хятад улс Германаас 15.4 хувиар илүү бараа худалдаж авжээ.

Харин Герман улсын АНУ, Их Британийн зах зээлд гаргадаг экспорт нь өмнөх сараасаа 20.7 ба 15.7 хувиар тус тус унасан байна.

 

Эх сурвалж: Reuters