Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Оюунсүрэн: Өндөр температур нь коронавирусийн тархалтыг бууруулна гэсэн таамаглал буруу

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахиндэрдэм шинжилгээ, судлагааны 51,584 өгүүлэл хэвлэгджээ6

Эмнэл зүйн 2,405 туршилт судалгаа явагдаж байгаагаас 266 нь амжилттай болсон байна.

 Канад улсын дөрвөн мужийг хамруулж COVID-19-ийн орчны шинжилгээ хийсэн байна

1. Канад улсын эрдэмтэд орчны температур болон COVID-19 халдварын тохиолдлын хоорондын хамаарлыг судалжээ. Ингэхдээ Канад улсын дөрвөн мужийг хамарсан 77,700 гаруй хэсэгт COVID-19-ийн орчны шинжилгээ хийсэн байна.

Судалгааны үр дүнд өндөр температур нь коронавирусийн тархалтыг бууруулна гэсэн таамаглал буруу болохыг нотолжээ.

Цар тахлын үед орлогын түвшин багатай хүн амын хөдөлгөөний идэвх ихэсжээ

2. COVID-19-ийн онц байдалд иргэд хариу үйлдэл хэрхэн үзүүлэх нь орлогын түвшинээс хамаарч байгаа эсэхийг судлан ажигласан байна. Ингэхдээ гар утасны байршлаар нь тухайн бүсийн хөдөлгөөнийг хэмжиж үзсэн.юм.

Ингэхэд чинээлэг амьдралтай хүн амын хөдөлгөөний идэвх цар тахлаас өмнө хамгийн өндөр байсан бол цар тахлаас хойш хамгийн бага болж буурсан байжээ. Харин орлогын түвшин багатай хүн амын хөдөлгөөний идэвх цар тахлын өмнө бага байсан бол цар тахлын үед ихэссэн нь ажиглагдсан байна.

Diamond хөлөг дээрх зорчигчид бүгд нэг эх сурвалжаас халдвар авсан

3. Коронавируст халдварын цар тахлын үед Япон улсын Diamond хөлөг дээр халдвар авсан зорчигчдын дунд судалгаа явуулжээ.

 Ингэхдээ  шинжилгээнээс нь вирусийн геномын бүх дарааллыг тогтоосон бөгөөд тархалт нь нэг эх сурвалжаас халдварлагдсан болохыг тогтоосон байна.

Вирусийг дарангуйлдаг 100 молекулыг тодорхойлжээ

4. COVID-19-ийн эсрэг эмнэл зүйн туршилтын шатанд явагдаж байгаа, АНУ-ын Хүнс, эмийн агентлагаар батлагдсан 12 мянга орчим бага молекулт эм бэлдмэлд судалгаа хийжээ.

Судалгаанаас вирусийг дарангуйлдаг 100 молекулыг тодорхойлж тогтоосон. Энэ нь 21 нэр бүхий эм тунгаас хамаарч хариу урвал үзүүлж байсан аж.

Уг судалгааны хамгийн гол ч холбогдол нь, энэ молекулуудыг тогтоосноороо COVID-19-ийн эмчилгээнд зориулсан эм бэлдмэлүүдийн эмнэл зүйн үнэлгээнд маш түлхэц болно гэж эрдэмтэд онцолж байна.

Халдвар авсан хүний хоолойн арчдасанд вирус хамгийн өндөр байна

5. COVID-19-өөр өвчилсөн 94 хүнд халдвар дамжуулах болон халдвар авсан 77 хослолыг илрүүлэн халдварлуулах чадварыг вирусийн ачааллыг богино хугацааны зураглалаар гаргажээ.

Үүнд шинж тэмдэг эхлэх үед хоолойн арчдасанд вирус хамгийн өндөр тодорхойлогдсон байна.

Цэвэрлэгээний байгууламжийн 27.6-аас дээш хувьд нь коронавирусийн РНК илэрчээ

6. Чех улсын судлаачид COVID-19-ийг үүсгэгч коронавирус нь өвчтөний өтгөнд илэрсэн байж болзошгүй талаар тандалт судалгаа хийжээ.

Бохир усны цэвэрлэгээний байгууламжийн 27.6-аас дээш хувьд нь коронавирусийн РНК илэрсэн байна.

Уг судалгааны урьдчилсан дүгнэлтээр, хүн ам дахь COVID-19-ийн тархалтыг судлахад бохир усанд тус вирус байгаа эсэхийг тодорхойлох нь тархвар зүйн чиг хандлагыг ажиглах ач холбогдолтой гэжээ.

Цар цахал гарснаас хойш агаарын бохирдол буурсан байна

7. Өмнөд Солонгос улсад COVID-19 халдварын дэгдэлтээс хойших агаарын бохирдлын өөрчлөлтийг судалжээ.

Үйлдвэрлэл болон тээврийн хэрэгслээс улбаатай PM2.5 , PM10 болон нүүрсхүчлийн хийн ялгарал нь дэгдэлтийн дараах үед судалгааны дээж авсан хэсэг бүрд 33-56 хувиар буурсан нь тогтоогджээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1065543737240325

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.