Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед алтны ханш $2,000 болж, түүхэн дээд түвшинд хүрлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: FT.com

Коронавирусийн цар тахал алтны ханшийг түүхэнд дээд түвшинд хүргэснийг FT онцолжээ. Сүүлийн 1971 оноос хойш 2011 онд $1,700 болсон нь шар металлын ханшийн оргилд тооцогдож байсан бол наймдугаар сарын 4-нд унци алтны үнэ 2,000 ам.долларт хүрч хаагдсан нь бүх цаг үеийн хамгийн дээд ханшид тооцогдож байна. 

Зураг. Дэлхийн зах зээл дэх алтны ханш

 

Дэлхийн улс орнуудад тархаад буй цар тахлын тодорхойгүй байдал буюу хэзээ дуусах нь үл мэдэгдэх халдварт өвчин глобалчлагдсан дэлхийн эдийн засагт нөлөөлж, алтны ханшийг ийнхүү өсгөхөд хүргэсэн хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Учир нь санхүүгийн болон улс төрийн хямралтай энэ хүнд нөхцөлд алт хэзээд үнэ цэнээ хадгалж, инфляцаас хамгаалж чадах баялаг хэмээн хөрөнгө оруулагчид үздэг. Нөгөө талаар бусад улс орны хувьд валютын нөөцөө өсгөх боломж юм. 

Монгол Улсын хувьд 2020 он гарснаас хойш 10.8 тонн үнэт металл худалдан аваад буй. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт бөгөөд худалдан авсан үнэт металлын 9.1 тн нь алт байгаа талаар Монголбанк мэдээлсэн. Манай улс 2018 онд анх удаа 22 тонн алт худалдан авсан бөгөөд тухайн жилд гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.  

 

Эх сурвалж: FT, Монголбанк