2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30

Орос улс хүн амаа вакцинжуулах ажлыг аравдугаар сард эхлүүлэхээр болсныг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг

ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ.

Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш нарыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг эрүүл мэндийн сайд Михайл Мурашко мэдэгдсэн байна.

Москва хотын Гамелейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Хүрээлэнд бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтууд амжилттай дууссан тул вакцинжуулах төлөвлөгөөг зарлаж байгаа ажээ.

“Вакциныг албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл олгох бичиг цаасны ажил эхлээд байна” гэж Михайл Мурашко мэдэгдсэн байна.

Новосибирскийн Вектор судалгааны лабораторид бүтээж буй өөр нэг вакцины туршилт бас амжилттай үргэлжилж байгааг тэр хэлсэн юм.

ОХУ нь коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны улс болохоор ажиллаж байна.

Ердийн үед вакцин бүтээх ажил хэдэн жил үргэлжилдэг боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас түргэвчилсэн горимд ажиллаж, 18 сарын дотор гаргах боломжтой гэж Оросын албаныхан тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x