Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 17,404,000 хүн өвчилж, 677 мянган хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

24 цагийн дотор дэлхий дахинд 282 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь нэгдүгээр сараас хойш буюу цар тахал эхэлснээс хойших хамгийн олон шинээр халдвар авсан өдөр болоод байна. Шинэ халдварын гол хэсэг нь АНУ, Энэтхэг, Бразил улсууд байна. 

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,482 хүн шинээр халдвар авч, 161 хүн эндсэн байна. 

Харин БНХАУ-д 168 тохиолдол шинээр бүртгэгдсэний зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. 

Үүнээс харахад өвчнийг хяналтдаа авсан улс орнуудад гаднаас зөөвөрлөгдөх магадлал өндөр байгааг харуулж байна. 

Манай улсын хувьд тусгаарлалт, ажиглалтад шинээр 32 хүн орж, 258 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2,435 хүн тусгаарлалтад байна. Үүнд 58 их эмч, 99 дадлагжигч эмч, 73 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байна. 

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.