Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Наймдугаар сарын 1-ний байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 291 бөгөөд үүнээс 230 нь эдгэрсэн байна.