Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр 10 мянга гаруй нэр төрлийн бараанд 5-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааг тэлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлын талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу: Шинэ Засгийн газар байгуулагдаад экспортын нэмэгдүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа саад хүндрэлийг багасгахад тэргүүлэх ач холбогдол өгч байна. 

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төсвийн нөхцөл байдал хүндэрч, гадаад худалдаа буурч байгаа учраас эдийн засгийн сэргээх, төлбөрийн чадварыг сайжруулахын тулд гадаад худалдаа ялагуяа экспорт нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Энэ чиг үүрэг манай яаман дээр байдаг. 

Экспортын нэмэгдүүлж, гадаад худалдааг дэмжих зорилгоор манай яам үндсэн дөрвөн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байгааг танилцуулъя. 

Нэгдүгээрт, Хөрш хоёр улстай экспорт нэмэгдүүлэхэд анхаарч байна. Үүний тулд Бээжин, Москвад байгаа худалдааны төлөөлөгчийн газраа бэхжүүлэх, ОХУ-ын Владивосток хотод худалдааны төлөөлөгчийн газар нээх ажлыэ эхлэл тавигдсан. БНХАУ-ын зах зээлд гарч байгаа экспортоо төрөлжүүлж, тэр дундаа махны экспортоо нэмэгдүүлэхэд анхаарна. 2019 онд 54 мянган тн гүн хөлдөөсөн адууны мах болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлосон. Харин өнөөдрийн байдлаар 3,000 адуу, 1,000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлоод байна. ОХУ-ын тухайд манайх бараа таваар илүү импортлосон шинж чанартай байгаа. 

ОХУ, Беларусь, Киргизстан, Казахстан, Армень зэрэг зургаан орныг багтаасан Евро Азийн эдийн засгийн холбоо гэдэг холбоонд нэгддэг.

Бид энэ холбоог гааль, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлоготой том бүс гэж харах хэрэгтэй. ОХУ-тай хийх худалдаа, худалдааг хөнгөвчлөх асуудлаарх яриа хэлэлцээ энэ холбоотой хийгдэнэ. Тиймээс бид Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нэлээд ажлыг амжуулсан. Энэ онд багтаагаад чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь ашигтай юу гэдэг дээр хамтарсан судалгааны ажил эхлүүлэх эсэхийг есдүгээр сард болох холбооны хурлаар шийдвэрлэнэ. 

Хоёрдугаарт, АНУ, Япон зэрэг гуравдагч түнш орнуудтай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг харилцан тохиролцсон, эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 

Мөн Солонгос, Энэтхэг улсуудтай худалдааны харилцааг өргөжүүлэх тодорхой ажлууд хийгдэж байгаа. 

Гуравдугаарт, “Монгол экспорт” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол экспортын орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх зэрэг юм. Экспортыг дэмжих үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд ажилладаг. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг энэ хөтөлбөр зайлшгүй шаарддаг. Европын холбооны дэмжлэгтэйгээр дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлээр дамжуулан дэлхийд гаргах боломжийг судалж байгаа. Төсөл үр дүнтэй байгаа. Үүнд: гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, арьс ширэн эдлэл, сарлагын хөөвөр, торомны ноос орж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнд Монголын гэх онцлогтой, өөр газар давтагдаад байхгүй нь давуу тал юм. Үүнийгээ товойлгож чадах юм бол Европын зах зээлд гарах болмжтой. 

Дөрөвдүгээрт, экспортын зах зээлийг тэлэхтэй холбоотойгоор Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх ажлыг хэрэгжүүлж байна. Уг хэлэлцээрийг 2019 онд УИХ-аас соёрхон баталсан. Хэрэгжүүлэх ажлыг 2021 онд эхлүүлнэ. Энэ хэлэлцээр нь БНХАУ, БНСУ, БНЭУ, Бангладеш, БНАЛАУ, Шри-Ланка зэрэг зургаан улсын нэгтгэсэн чөлөөл худалдааны хэлэлцээр юм. Энэ бүс нутаг нийтдээ 2.6 тэрбум хэрэглэгчтэй зах зээл байна гэж харж байгаа. Энэ зургаан улс руу нийтдээ 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.