Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Франц иргэнд үйлчилсэн таксины жолооч амны хаалт зүүсэн нь халдвараас хамгаалсан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өгсөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү амны хаалт зүүх нь коронавирусийн халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийгдэж байгааг хэлээд, амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих нь бидэнд байгаа гол зэвсэг гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн "Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэнийг халдвар авсныг мэдэх үед маш олон хүнтэй хавьтал болсон байсан. Ингээд хавьтлуудыг тогтоож байх үед нэг таксины жолооч бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн. Франц иргэн такси барихдаа амны хаалттай байсан бөгөөд таксины жолоочийг амны хаалт зүүвэл үйлчлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Ингээд амны хаалтаа зүүгээд үйлчилсэн байсан. Амны хаалт халдвараас хамгаална гэдгийг илтгэх хамгийн тод жишээ энэ" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1568928079939456
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.