Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна

ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеротой 7 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярьсан талаар ГХЯ мэдээллээ.

Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеро Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол-Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2020 онд тохиож буйг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол, спорт, худалдаа, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал тавьжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна олон талт хамтын ажиллагаа болон цаг үеийн олон улсын бусад асуудлаар санал солилцсон байна.